Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН АГААРЫН ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2019-12-07 00:29:39


2017 оны 4 дүгээр сард Дархан сумын агаарын чанар тодорхойлсон үзүүлэлтүүдээс түгээмэл бохирдуулагч хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/-ийн агууламж гадаад орчны агаарын чанарын МNS4585:2016 стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан тохиолдолдгүй, өмнөх сараас бохирдлын агууламж харьцангуй багассан. Агаарын чанарын индексийн үнэлгээгээр Дархан сум “ХЭВИЙН” түвшинд байсан.
Дархан сумын орчмын агаар дахь SO2, NO2 агууламжийн өдөр бүрийн явцыг 1 дүгээр зургаар үзүүүлэв.
Зураг 1. Дархан сумын 4 дугаар сарын агаар дахь хүхэрлэг хийн /SO2/,
азотын давхар исэл /NO2/ агууламжийн хоногийн явц
Харин РМ10 тоосонцорын агууламж МNS4585:2016 стандарттай харьцуулахад /24 цагийн/ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хуучин Дарханд 10 удаа давсан байна.
Зураг 2. Дархан сумын 4 дүгээр сарын агаар дахь PM10 тоосонцорын агууламжийн хоногийн явц
Сумдын 4 дүгээр сарын агаарын чанарын үзүүлэлтүүдийн дундаж, хамгийн их агууламжийг хүснэгт 1-ээр үзүүллээ.
Хүснэгт 1. Сумдын агаарын чанарын үзүүлэлтүүд
Дээрх сумдад агаар, хөрсөнд цацраг идэвхийн түвшиний хэмжилтийг нийт 240 удаа хийсэн. Хэмжилтийн дүнгээс цацрагийн түвшин 0.09-0.15µSv/h (микрозиверт/цаг) хязгаарт хэлбэлзэж байна. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, зөвшөөрөгдөх хэвийн хэмжээнд байна.
Зураг 3. Дархан сумын 4 дүгээр сарын цацрагийн түвшний явц
Дархан сумын хэмжилтийн дүнгээр агаар дахь цацраг идэвхийн түвшний сарын дундаж 0.10µSv/h, хамгийн их 0.15µSv/h хөрсний гадарга дээр цацраг идэвхийн түвшний дундаж нь 0.10µSv/h, хамгийн их 0.14µSv/h байна.
Зураг 4. Шарын гол сумын 4 дүгээр сарын цацрагийн түвшний явц
Шарын гол сумын хэмжилтийн дүнгээр агаар дахь цацраг идэвхийн түвшний сарын дундаж 0.11µSv/h, хамгийн их 0.12µSv/h, хөрсний гадарга дээр цацраг идэвхийн түвшний дундаж нь 0.10µSv/h, хамгийн их 0.14µSv/h хэмжээтэй байна.
МЭДЭЭ БИЧСЭН: ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ Т.НАРАНЧИМЭГ