Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2016 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2019-11-16 23:01:09

ЦУОШГазрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар тушаалаар шинэчлэгдсэн хөтөлбөрөөр хөрсний бохирдол, чанарын химийн шинжилгээг Дархан сумын хэмжээнд эх үүсвэр бүхий 11 цэгт агрохимийн 7 үзүүлэлт, хүнд металлын 12 үзүүлэлт тодорхойлох дээжийг 2 жил тутамд авч шинжилгээ хийгдсэн.      

  1. ХӨРСӨН ДАХЬ АГРОХИМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
Хөрсний агрохимийн дээжийг 6 дугаар сарын 14-нд 11 цэгээс авч бохирдлын болон химийн шинжилгээг хийж дүнг тооцсон. Шинжилгээний дүнгээр:
Агрохимийн үзүүлэлтийн өндөр агууламжтай цэгүүдэд Дарханы ДЦС-ын баруун талд сульфат-85.6мг/кг, РН-10.78, нэгдсэн эмнэлэгийн хойд талд нитратын азот 38.0мг/кг, “Бараат” төвлөрсөн хогийн цэгт аммони азот-18.1мг/кг, үйлдвэрийн баазын хойд талын цэгт эрдэс фосфор-294.1мг/кг, УЦУОШГ-ын талбайн цэгт ялзмаг 5.4%-тай өндөр, эсрэгээрээ “Буян”зах орчимд ялзмаг-2.0%-тай бага байна.
Бохирдолд  өртөөгүй цэвэр хөрстэй харьцуулахад эрдэс фосфор бүх цэгт 1.2-2.5 дахин их, нитратын азот 5 цэгт 1.1-2.4 дахин их, аммони азот 4 цэгт 1.0-1.7 дахин их давсан үзүүлэлттэй байсан. Сульфатын агууламж бүх цэгт хэвийн хэмжээнд байсан.
                                               Хүснэгт 1. Хөрсний агрохимийн шинжилгээний дүн /2016 он/
2. ХӨРСӨН ДАХЬ ХҮНД МЕТАЛЛЫН  ҮЗҮҮЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
Хөрсний бохирдлын эх үүсвэр бүхий 11 цэгээс  хүнд металл тодорхойлох дээжийг 6 дугаар сарын 14-нд авч анхан шатны боловсруулалт хийн Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторит илгээж хүнд меттал тодорхойлсон
Шинжилгээний дүнг хүснэгтээр үзүүлбэл:
                                         Хүснэгт 2. Хөрсний хүнд металлын шинжилгээний дүн /2016 он/
2016 оны орон нутгийн хөрсний чанарын зарим үзүүлэлтийг хөрсний чанарын  MNS 5850:2008 стандартай харьцуулсан дүнг графикаар харуулав.
                                      Зураг1. Орон нутгийн хөрсний хүнд металлын зарим үзүүлэлт /2016 он/
   
 
ТОЙМ БИЧСЭН:ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ Э.САЙНЗАЯА

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ 2018-12-14 1970-01-01 250