Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2019-08-23 10:21:00
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТОЙМ
 
Гадаргын усны чанар:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 12 дугаар сарын 13-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод гэсэн хяналтын 2 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Шарын гол, Хүйтэний голуудын сорьц хөтөлбөрт тусгагдаагүй тул дээж авагдаагүй.
Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийн дүнгээр:
Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 9.61-6.36 мгО/л агууламжтай байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг болох хялбар исэлдэх органик бодис буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч-“БХХ5”-ийн агууламжийн явцыг доор харуулав.
                                
                     Зураг1. Усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын явцын агууламж
 
Гадаргын усны  MNS4586:98 стандартаас Хараа-Дархан доод цэгт аммоний азот /NH4/ -ын агууламж 1.5 дахин давж бохирдсон. Бусад цэгүүдэд давж бохирдсон тохиолдолгүй байна.
Гол бохирдуулах үзүүлэлтүүдийн МNS4586:98 усны чанарын стандарттай харьцуулсан дүнг дараах хүснэгтэд үзүүллээ.
                                                                                                                                             1 дүгээр хүснэгт
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
           2017 оны 12 дугаар сарын 13-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах; Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн орох, гарах нийт  4 цэгээс сорьц авч шинжилгээ хийсэн. Хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээр Дархан хотын төв ЦБ-аас гарч байгаа ус 90.8 %-ийн цэвэршүүлэлттэй байсан.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
       2 дугаар хүснэгт
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй,     MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
12 дугаар сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 90.8% ба өмнөх сараас 2.1%-иар багассан ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартын ЗДХ-ээс 1.9 дахин, жинлэгдэгч бодис /Ж/Б/ 3.1 дахин, перманганатийн исэлдэх чанар 5.4 дахин,  нийт азотын агууламж 3.1 дахин их;
Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартын ЗДХ-ээс 3.6 дахин, жинлэгдэгч бодис /Ж/Б/ 2.6 дахин, перманганатийн исэлдэх чанар 1.6 дахин,  нийт азотын агууламж 1.9 дахин их бохирдолтой байлаа. 
 Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудийн хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2017 оны I-XII сарын дүнгээр харууллаа.
            
Зураг 2. Аймгийн цэвэрлэх байгууламжуудийн цэвэрлэгээний чанар, %
Дүгнэлт:
Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 9.61-6.36 мгО/л агууламжтай байна.
Гадаргын усны  MNS4586:98 стандартаас Хараа-Дархан доод цэгт аммоний азот /NH4/ -ын агууламж 1.5 дахин давж бохирдсон. Бусад цэгүүдэд давж бохирдсон тохиолдолгүй байна.
Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 90.8% ба өмнөх сараас 2.1%-иар багассан ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартын ЗДХ-ээс 1.9 дахин, жинлэгдэгч бодис /Ж/Б/ 3.1 дахин, перманганатийн исэлдэх чанар 5.4 дахин,  нийт азотын агууламж 3.1 дахин их;
Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартын ЗДХ-ээс 3.6 дахин, жинлэгдэгч бодис /Ж/Б/ 2.6 дахин, перманганатийн исэлдэх чанар 1.6 дахин,  нийт азотын агууламж 1.9 дахин их бохирдолтой байлаа. 
 
 
 
ТОЙМ БИЧСЭН:
ОШЛ-ИЙН ТЕХНИКИЙН МЕНЕЖЕР Э.САЙНЗАЯА
ХЯНАСАН:
ОШЛ-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖЕР М.АЛИМАА

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-08-08 1970-01-01 9
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-07-04 1970-01-01 48
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-06-10 1970-01-01 44
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-05-13 1970-01-01 45
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-04-05 1970-01-01 57
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-03-06 1970-01-01 71
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-02-02 1970-01-01 95
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ 2018 ОНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ 2019-01-31 1970-01-01 117
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-01-07 1970-01-01 156
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2018-12-04 1970-01-01 138
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ 2018-11-06 1970-01-01 217
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2018-10-09 1970-01-01 266
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТОЙМ 2018-09-10 1970-01-01 298
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-08-03 1970-01-01 257
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-07-09 1970-01-01 382
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ5 2018-06-09 1970-01-01 318
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-05-03 1970-01-01 319
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 2 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-03-05 1970-01-01 431
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-02-09 1970-01-01 542
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ 2018-01-25 1970-01-01 836