Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2019-10-21 19:03:19
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
 
Гадаргын усны чанар:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 04 дүгээр сарын 11-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол гэсэн хяналтын 5 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 9.88-10.03 мгО/л агууламжтай байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг болох хялбар исэлдэх органик бодис буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч-“БХХ5”-ийн агууламжийн явцыг доор харуулав.
                     Зураг1. Усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын явцын агууламж
Гадаргын усны  MNS4586:98 стандартаас биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч   Шарын гол-Автозамын гүүр 1.1 дахин, Шарын гол-Усны харуул 1.1 дахин;  перманганатын исэлдэх чанар Шарын гол-Автозамын гүүр 1.6 дахин, Шарын гол-Усны харуул 1.9 дахин, Хүйтэн-Шарын гол 1.1 дахин; аммонийн азот Хүйтэн-Шарын гол 1.3 дахин; нитритийн азот Хүйтэн-Шарын гол 1.2 дахин; эрдэс фосфор Шарын гол-Автозамын гүүр 1.3 дахин, Шарын гол-Усны харуул 1.2 дахин, Хүйтэн-Шарын гол 1.4 дахин давж бохирдсон байна. Хараа голын 2 цэгт стандартаас давж бохирдсон үзүүлэлтгүй.
Гол бохирдуулах үзүүлэлтүүдийн МNS4586:98 усны чанарын стандарттай харьцуулсан дүнг дараах хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
 
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
 2018 оны 4 дүгээр сарын 11-нд Дархан сумын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах 2 цэгээс авсан хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээр Дархан хотын төв ЦБ-аас гарч байгаа ус 87.6%-ийн цэвэршүүлэлттэй байсан.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй,     MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
 
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 87.6% ба өмнөх сараас 19.5% нэмэгдсэн ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ЗДХ-ээс 3.0 дахин, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.4 дахин, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар 1.8 дахин, нийт азотын агууламж 2.4 дахин их бохирдолтой байлаа. “Дархан-Нэхий” ХХК-ийн ЦБ ажиллаагүй.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2018 оны I-IV сарын дүнгээр харууллаа.
Зураг 2. Аймгийн цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний чанар, %
 
Дүгнэлт: Гадаргын усны  MNS4586:98 стандартаас биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч   Шарын гол-Автозамын гүүр 1.1 дахин, Шарын гол-Усны харуул 1.1 дахин;  перманганатын исэлдэх чанар Шарын гол-Автозамын гүүр 1.6 дахин, Шарын гол-Усны харуул 1.9 дахин, Хүйтэн-Шарын гол 1.1 дахин; аммони азот Хүйтэн-Шарын гол 1.3 дахин; нитритийн азот Хүйтэн-Шарын гол 1.2 дахин; эрдэс фосфор Шарын гол-Автозамын гүүр 1.3 дахин, Шарын гол-Усны харуул 1.2 дахин, Хүйтэн-Шарын гол 1.4 дахин 3 цэгт давж бохирдсон байна. Бусад цэгт давж бохирдсон тохиолдолгүй.
Хаягдал бохир усны дүнгээр Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 87.6% ба өмнөх сараас 19.5% нэмэгдсэн ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ЗДХ-ээс 3.0 дахин, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.4 дахин, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар 1.8 дахин, нийт азотын агууламж 2.4 дахин их бохирдолтой байлаа.
 
 
 
                                               ТОЙМ БИЧСЭН:
                                               ОШЛ-ИЙН ТЕХНИКЧ, ТM Э.САЙНЗАЯА
 
                                                ХЯНАСАН:
                                               ОШЛ-ИЙН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ, ЧМ М.АЛИМАА

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ 2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-10-10 1970-01-01 11
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ 2019-09-04 1970-01-01 38
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-08-08 1970-01-01 51
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-07-04 1970-01-01 95
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-06-10 1970-01-01 68
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-05-13 1970-01-01 73
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-04-05 1970-01-01 84
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-03-06 1970-01-01 100
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-02-02 1970-01-01 135
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ 2018 ОНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ 2019-01-31 1970-01-01 162
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-01-07 1970-01-01 202
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2018-12-04 1970-01-01 178
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ 2018-11-06 1970-01-01 247
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2018-10-09 1970-01-01 314
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТОЙМ 2018-09-10 1970-01-01 346
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-08-03 1970-01-01 302
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-07-09 1970-01-01 430
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ5 2018-06-09 1970-01-01 364
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 2 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-03-05 1970-01-01 476
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-02-09 1970-01-01 593
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ 2018-01-25 1970-01-01 896
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-01-04 1970-01-01 481