Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2019-10-22 16:16:17
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТОЙМ
 
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 07 дугаар сарын 16-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол гэсэн хяналтын 5 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 8.51-7.60 мгО/л агууламжтай байна.
 Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг болох хялбар исэлдэх органик бодис буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч-“БХХ5”-ийн агууламжийн явцыг доор харуулав.
                                          
                              Зураг1. Усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын явцын агууламж
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад Хараа-Дархан доод цэгт Хүйтэн-Шарын гол цэгт P­эрд /эрдэс фосфор/ 1.1 дахин; Шарын гол-Авто замын гүүр цэгт БХХ5/Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч/ 2.0 дахин; Шарын гол-Усны харуул цэгт NH4 /аммоний азот/ 1.3 дахин; Хүйтэн-Шарын гол цэгт БХХ5/Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч/ 1.3 дахин, NH4 /аммоний азот/ 1.1 дахин, NО2  /нитритийн азот/ 1.4 дахин, P­эрд /эрдэс фосфор/ 1.1 дахин давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдоогүй байна.
1 дүгээр хүснэгт. Гол бохирдуулах үзүүлэлтүүдийн МNS4586:98 усны чанарын стандарттай харьцуулсан дүн
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
           2018 оны 07 дугаар сарын 16-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах 2 цэгээс дээж авч химийн болон бохирдлын шинжилгээ хийсэн.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны станда заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
                                                                                                                                             2 дугаар хүснэгт
           Энэ сард Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 88.9% ба өмнөх сараас 1.3% сайжирсан байна.  Хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад Төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь БХХ5- 2.7 дахин, нийт азотын агууламж 1.8 дахин давж бохирдсон.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2018 оны 01-07 дугаар сарын дүнгээр харууллаа.
                              
Зураг 2. Аймгийн цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний чанар, %
Дүгнэлт: Гадаргын усны  MNS4586:98 стандартаас Хараа-Дархан доод цэгт Хүйтэн-Шарын гол цэгт P­эрд /эрдэс фосфор/ 1.1 дахин; Шарын гол-Авто замын гүүр цэгт БХХ5/Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч/ 2.0 дахин; Шарын гол-Усны харуул цэгт NH4 /аммоний азот/ 1.3 дахин; Хүйтэн-Шарын гол цэгт БХХ5/Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч/ 1.3 дахин, NH4 /аммоний азот/ 1.1 дахин, NО2  /нитритийн азот/ 1.4 дахин, P­эрд /эрдэс фосфор/ 1.1 дахин давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдоогүй байна.
          Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 88.9% ба өмнөх сараас 1.3% сайжирсан байна.  Хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад Төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь БХХ5- 2.7 дахин, нийт азотын агууламж 1.8 дахин давж бохирдсон.
 
 
 
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН МЕНЕЖЕР Э.САЙНЗАЯА
ХЯНАСАН:
БОШЛ-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖЕР М.АЛИМАА

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ 2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-10-10 1970-01-01 11
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ 2019-09-04 1970-01-01 38
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-08-08 1970-01-01 51
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-07-04 1970-01-01 95
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-06-10 1970-01-01 68
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-05-13 1970-01-01 73
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-04-05 1970-01-01 84
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-03-06 1970-01-01 100
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-02-02 1970-01-01 135
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ 2018 ОНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ 2019-01-31 1970-01-01 162
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-01-07 1970-01-01 201
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2018-12-04 1970-01-01 178
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ 2018-11-06 1970-01-01 246
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2018-10-09 1970-01-01 314
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТОЙМ 2018-09-10 1970-01-01 345
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-07-09 1970-01-01 430
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ5 2018-06-09 1970-01-01 363
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-05-03 1970-01-01 356
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 2 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-03-05 1970-01-01 475
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-02-09 1970-01-01 592
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ 2018-01-25 1970-01-01 895
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-01-04 1970-01-01 481