Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 2 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2019-10-21 19:03:36
Гадаргын усны чанар:
 
           Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод цэгээс авах байсан хэдий ч гол ёроолдож хөлдсөн тул дээж авагдаагүй.
                                
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
 
          2018 оны 2 дугаар сарын 21-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэг, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн орох,  гарах 4 цэгээс авсан хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээр Дархан хотын төв ЦБ-аас гарч байгаа ус 86.4 %-ийн цэвэршүүлэлттэй байсан.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
 
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй,     MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 86.4% ба өмнөх сараас 6.0%-иар буурсан ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ЗДХ-ээс 1.4 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/  агууламж 2.1 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ агууламж 1.6 дахин, нийт азотын агууламж 3.4 дахин, Шарын гол сумын ЦБ-ийн цэвэршүүлээд гарсан усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/  агууламж 1.4 дахин, нийт азотын агууламж 1.6 дахин их бохирдолтой байлаа. 
 Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудийн хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2018 оны II сарын дүнгээр харууллаа.
                     
    Зураг 2. Аймгийн цэвэрлэх байгууламжуудийн 1-2 дугаар сарын цэвэрлэгээний чанар, %
 
Дүгнэлт:
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 86.4% ба өмнөх сараас 6.0%-иар буурсан ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ЗДХ-ээс 1.4 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/  агууламж 2.1 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ агууламж 1.6 дахин, нийт азотын агууламж 3.4 дахин, Шарын гол сумын ЦБ-ийн цэвэршүүлээд гарсан усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/  агууламж 1.4 дахин, нийт азотын агууламж 1.6 дахин их бохирдолтой байлаа. 
 
 
 
ТОЙМ БИЧСЭН:
ОШЛ-ИЙН ТЕХНИКИЙН МЕНЕЖЕР Э.САЙНЗАЯА
ХЯНАСАН:
ОШЛ-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖЕР М.АЛИМАА

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ 2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-10-10 1970-01-01 11
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ 2019-09-04 1970-01-01 38
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-08-08 1970-01-01 51
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-07-04 1970-01-01 95
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-06-10 1970-01-01 68
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-05-13 1970-01-01 73
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-04-05 1970-01-01 84
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-03-06 1970-01-01 100
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-02-02 1970-01-01 135
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ 2018 ОНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ 2019-01-31 1970-01-01 162
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-01-07 1970-01-01 201
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2018-12-04 1970-01-01 178
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ 2018-11-06 1970-01-01 247
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2018-10-09 1970-01-01 314
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТОЙМ 2018-09-10 1970-01-01 345
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-08-03 1970-01-01 302
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-07-09 1970-01-01 430
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ5 2018-06-09 1970-01-01 364
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-05-03 1970-01-01 356
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-02-09 1970-01-01 593
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ 2018-01-25 1970-01-01 896
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-01-04 1970-01-01 481