Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2019-10-22 11:26:46
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
 Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 10 дугаар сарын 03-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол гэсэн хяналтын 5 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
 Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 8.82-9.43 мгО/л агууламжтай байна.
 Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг болох хялбар исэлдэх органик бодис буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч-“БХХ5”-ийн агууламжийн явцыг доор харуулав.
 
 

Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад Шарын гол-Автозамын гүүр биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ 1.3  дахин, Шарын гол-Усны харуул  Аммоний азот /NH4/ 1.3 дахин , Хараа- Дархан доод /Рэрд/ 2.1 дахин,  Шарын гол-Автозамын гүүр 1.89 дахин, Шарын гол-Усны харуул 1.65 дахин, Хүйтэн-Шарын гол 2.4 дахин давж  бохирдсон бусад үзүүлэлтүүд нь давж бохирдсон тохиолдолгүй байна. 

 

Хаягдал усны хяналт-шинжилгээ:

  2018 оны 10 дугаар сарын 03-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн орж, гарч байгаа  4 цэгээс дээж авч химийн болон бохирдлын шинжилгээ хийсэн.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ. 
 
 

 

Энэ сард Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 82% ба өмнөх сараас 0.9% буурсан ба, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанар энэ сард 76.0, хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь  Ж/б 1.1 дахин,Шарын гол сумын ЦБ-ийн Ж/б 4.3 дахин, ЦБ-ийн Биохимийн хэрэгцээт хүчил /БХХ5/ 4.1 дахин, Шарын гол сумын 1.8 дахин, Шарын гол сумын ПИЧ 1.4 дахин, азотат нэгдлүүд 2.7 дахин давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдсон тохиолдолгүй.
 Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2018 оны 01-10 дугаар сарын дүнгээр харууллаа. 
 
 
Дүгнэлт:
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад Шарын гол-Автозамын гүүр биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ 1.3  дахин, Шарын гол-Усны харуул  Аммоний азот /NH4/ 1.3 дахин , Хараа- Дархан доод /Рэрд/ 2.1 дахин,  Шарын гол-Автозамын гүүр 1.89 дахин, Шарын гол-Усны харуул 1.65 дахин, Хүйтэн-Шарын гол 2.4 дахин давж  бохирдсон бусад үзүүлэлтүүд нь давж бохирдсон тохиолдолгүй байна.
 Энэ сард Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 81.6% ба өмнөх сараас 0.9% буурсан ба, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанар энэ сард 74.0, хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь  Ж/б 1.1 дахин,Шарын гол сумын ЦБ-ийн Ж/б 4.3 дахин, ЦБ-ийн Биохимийн хэрэгцээт хүчил /БХХ5/ 4.1 дахин, Шарын гол сумын 1.8 дахин, Шарын гол сумын ПИЧ 1.4 дахин, азотат нэгдлүүд 2.7 дахин давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдсон тохиолдолгүй.
 
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ТЕХНИКЧ Г.АНХМАА

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ 2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-10-10 1970-01-01 11
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ 2019-09-04 1970-01-01 38
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-08-08 1970-01-01 51
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-07-04 1970-01-01 95
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-06-10 1970-01-01 68
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-05-13 1970-01-01 73
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-04-05 1970-01-01 84
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-03-06 1970-01-01 100
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-02-02 1970-01-01 135
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ 2018 ОНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ 2019-01-31 1970-01-01 162
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-01-07 1970-01-01 201
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2018-12-04 1970-01-01 178
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2018-10-09 1970-01-01 314
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТОЙМ 2018-09-10 1970-01-01 345
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-08-03 1970-01-01 302
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-07-09 1970-01-01 430
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ5 2018-06-09 1970-01-01 364
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-05-03 1970-01-01 356
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 2 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-03-05 1970-01-01 475
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-02-09 1970-01-01 593
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ 2018-01-25 1970-01-01 896
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-01-04 1970-01-01 481