Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2019-07-20 20:34:01
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
 
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
 Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 04 дүгээр сарын 10-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол гэсэн хяналтын 5 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
 Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 6.99-6.39 мгО/л агууламжтай байна.
 Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг болох хялбар исэлдэх органик бодис буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч-“БХХ5”-ийн агууламжийн явцыг доор харуулав.
 
      Зураг1. Усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын явцын агууламж 
 

Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад Шарын гол-Автозамын гүүр Аммоний азот /NH4/ 1.46 дахин , Шарын гол-Усны харуул-1.58 дахин, Хүйтэн-Шарын гол-1.22 /Пермангантын исэлдэх чанар ПИЧ/  дахин  давж  бохирдсон бусад үзүүлэлтүүд нь давж бохирдсон тохиолдолгүй байна.

1 дүгээр хүснэгт. Гол бохирдуулах үзүүлэлтүүдийн МNS4586:98 усны чанарын стандарттай
харьцуулсан дүн
 
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
2019 оны 04 сарын 10-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах 2 цэгээс дээж авч химийн болон бохирдлын шинжилгээ хийсэн.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

 
Энэ сард Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 85.0% ба өмнөх сараас 5.0% буурсан ба, хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь  Ж/б 3.25 дахин, ЦБ-ийн пермангантын исэлдэх чанар /ПИЧ/- 2.58 давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдсон тохиолдолгүй.
 Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2019 оны 01-04 дүгээр сарын дүнгээр харууллаа.
 
       Зураг 2. Аймгийн цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний чанар, %
Дүгнэлт:
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад Шарын гол-Автозамын гүүр Аммоний азот /NH4/ 1.46 дахин , Шарын гол-Усны харуул-1.58 дахин, Хүйтэн-Шарын гол-1.22 дахин  давж  бохирдсон бусад үзүүлэлтүүд нь давж бохирдсон тохиолдолгүй байна.
Энэ сард Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 85.0% ба өмнөх сараас 5.0% буурсан ба, хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь  Ж/б 1.3 дахин, ЦБ-ийн пермангантын исэлдэх чанар /ПИЧ/- 2.58 давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдсон тохиолдолгүй.
 
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ТЕХНИКЧ    Г.АНХМАА

 

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-07-04 1970-01-01 21
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-06-10 1970-01-01 30
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-04-05 1970-01-01 49
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-03-06 1970-01-01 62
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-02-02 1970-01-01 86
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ 2018 ОНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ 2019-01-31 1970-01-01 102
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-01-07 1970-01-01 128
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2018-12-04 1970-01-01 126
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ 2018-11-06 1970-01-01 195
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2018-10-09 1970-01-01 246
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТОЙМ 2018-09-10 1970-01-01 277
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-08-03 1970-01-01 238
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-07-09 1970-01-01 357
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ5 2018-06-09 1970-01-01 301
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-05-03 1970-01-01 298
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 2 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-03-05 1970-01-01 411
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-02-09 1970-01-01 517
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ 2018-01-25 1970-01-01 808
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-01-04 1970-01-01 431