Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2023-03-21 09:07:22


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 01 дүгээр сарын 11-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод гэсэн хяналтын 2 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Голууд усны горимын хувьд Хараа-Дархан дээд цэг орчим битүү мөсөн бүрхүүлтэй, Хараа-Дархан доод цэг орчим задгай урсацтай байсан.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод цэгээс авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж хэвийн байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 01 дүгээр сарын агууламжийн явцыг харуулав.
График.1 Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 01 дүгээр сарын агууламж

Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ. Бохирдлын үзүүлэлтүүд цэг тус бүрээр стандартаас давсан тохиолдолгүй.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн

Хараа голын усны эрдэсжилт 302.1-318.9 мг/л, жинлэгдэх бодис 1.8-2.6 мг/л, хатуулаг 2.70-2.85 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 341.0-354.0µS/cm, төмөр 0.01-0.02 мг/л, нитратын азот 0.45-0.55 мг/л, кальци 33.5-35.9 мг/л, магни 12.5-12.9 мг/л, цахиур 4.9-5.1 мг/л, сульфат 35.6-39.9 мг/л, хлор 5.7-8.2 мг/л, гидрокарбонат 184.3-189.2 мг/л, натри кали 30.5-32.8 мг/л, нийт азотын агууламж 0.475-0.596 мг/л байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2023 оны 01 дүгээр сарын 11-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа.
Хүснэгт 2. Хаягдал усны шинжилгээний дүн

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав. Энэ сард хаягдал усны цэвэрлэгээний чанар Дархан хотын төв ЦБ-89.1% ба өмнөх сараас 0.8%-иар өссөн байна. Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 1.3, ПИЧ-перманганатын исэлдэх чанар 1.5, нийт азотын агууламж 1.4 дахин давсан бохирдолтой усыг Хараа голд нийлүүлсэн. Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2023 оны 01 дүгээр сарын дүнг харууллаа.
График.2 Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанарын явц
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Ц.ОЮУНЧУЛУУН