Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2023-09-23 00:37:48


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 05 дүгээр сарын 10-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол хяналтын 5 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Усны горимын хувьд усны түвшин олон жилийн дунджаас бага, хаврын шар усны үер төдийлөн ажиглагдаагүй.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод цэгээс авсан дээжинд усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж хэвийн байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 01-05 дүгээр сарын агууламжийн явцыг харуулав.
График.1 Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 01-05 дугаар сарын агууламж

Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ. ПИЧ-ын агууламж Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол цэгүүдэд 2.2-2.4 дахин, БХХ5-ын агууламж Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул цэгүүдэд 1.1 дахин давсан бохирдолтой ба бусад үзүүлэлтүүд стандартаас давсан тохиолдолгүй.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн

Хараа голын усны эрдэсжилт 233.7-252.6мг/л, жинлэгдэх бодис 163.4-242.2мг/л, хатуулаг 2.55-2.66мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 293.0-310.0µS/cm, хлор 1.8-2.5мг/л, гидрокарбонат 159.9-162.3мг/л, нийт азотын агууламж 0.384-0.606мг/л байна.
Шарын голын усны эрдэсжилт 268.8-282.4мг/л, жинлэгдэх бодис 889.6-1092.8мг/л, хатуулаг 3.04-3.08мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 305.0-314.0µS/cm, хлор 1.8-2.5мг/л, гидрокарбонат 198.9-205.0мг/л, нийт азотын агууламж 0.583-0.744мг/л байна.
Хүйтэний голын усны эрдэсжилт 180.3мг/л, жинлэгдэх бодис 578.8мг/л, хатуулаг 2.28мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 223.0µS/cm, хлор 0.4мг/л, гидрокарбонат 133.0мг/л, нийт азотын агууламж 0.605мг/л байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
Хаягдал бохир усны дээжийг 05 дугаар сарын 10-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа.
Хүснэгт 2. Хаягдал усны шинжилгээний дүн

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард хаягдал усны цэвэрлэгээний чанар Дархан хотын төв ЦБ-87.0% ба өмнөх сараас 3.6%-иар буурсан байна. MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас Төв ЦБ-ын цэвэршүүлээд гарч байгаа усанд БХХ5-2.3, нийт азотын агууламж 2.0 дахин стандартаас давсан бохирдолтой усыг Хараа голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарыг 2023 оны 01-05 дугаар сарын дүнгээр харууллаа.
График.2 Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанарын явц

ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Ц.ОЮУНЧУЛУУН