Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2023-12-01 09:11:50


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 10 дугаар сарын 11-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн шарын гол хяналтын 5 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 01-10 дугаар сарын агууламжийн явцыг харуулав.
График.1 Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 01-10 дугаар сарын агууламж

Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ. Бохирдлын үзүүлэлтүүд хяналтын цэг тус бүрээр стандартаас давсан тохиолдолгүй.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн

Хараа голын усны эрдэсжилт 214.0-224.6мг/л, жинлэгдэх бодис 36.4-38.2мг/л, хатуулаг 2.09-2.20мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 266.0-284.0µS/cm, хлор 2.5-4.6мг/л, гидрокарбонат 140.3-145.2мг/л, нийт азотын агууламж 0.322-0.363мг/л байна.
Шарын голын усны эрдэсжилт 259.7-265.0мг/л, жинлэгдэх бодис 86.4-89.8мг/л, хатуулаг 2.58-2.66мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 313.0-317.0µS/cm, хлор 1.4-1.8мг/л, гидрокарбонат 179.4мг/л, нийт азотын агууламж 0.392-0.404мг/л байна.
Хүйтэний голын усны эрдэсжилт 184.9мг/л, жинлэгдэх бодис 16.4мг/л, хатуулаг 1.98мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 242.0µS/cm, хлор 0.4мг/л, гидрокарбонат 137.9мг/л, нийт азотын агууламж 0.395мг/л байна.
Дүгнэлт: Хараа, Шарын гол, Хүйтэний голууд усны чанарын ангилалаар бага бохирдолтой байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
Хаягдал бохир усны дээжийг 10 дугаар сарын 11-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа.
Хүснэгт 2. Хаягдал усны шинжилгээний дүн

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард хаягдал усны цэвэрлэгээний чанар Дархан хотын төв ЦБ-89.1% байгаа нь өмнөх сараас 2.9%-иар өссөн байна. MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас төв ЦБ-ын цэвэршүүлээд гарч байгаа усанд БХХ5-1.9, Ж/Б-1.0, нийт азотын агууламж 1.7 дахин стандартаас давсан бохирдолтой байсан.
Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарыг 2023 оны 01-10 дугаар сарын дүнгээр харууллаа.
График.2 Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанарын явц

ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Ц.ОЮУНЧУЛУУН