Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ 2018 ОНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2019-08-22 13:14:01
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ
2018 ОНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ 
 1. ГАДАРГЫН УСНЫ ЧАНАР
 Дархан-Уул аймгийн хэмжээнд Хараа гол, Шарын гол, Хүйтэний голын 5 цэгт гадаргын усны чанар, бохирдлын хяналтыг сар бүр тавьсан. Хараа голын сав газрын голуудын усны эрдэсжилтийн хэмжээ голын усны урсацтай ерөнхийдөө урвуу хамааралтай байдагтай холбоотой нийт эрдэсжилтийн агууламж 260.5-259мг/л, байсан.  Хатуулгийн хэмжээ 2.61 мг/л буюу “ЗӨӨЛӨН” ангилалд байлаа. 
Усны бохирдлын индексийн үнэлгээгээр: Хараа гол, Шарын гол, Хүйтэний гол УБИ 0.52-0.83 буюу усны чанарын зэрэг-II, "ЦЭВЭР" ангилалд үнэлэгдсэн. Гол бохирдуулах үзүүлэлтүүдийн 2018 оны жилийн дундаж агууламж нь МNS4586:98 усны чанарын стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан бохирдолгүй байсан ба шинжилгээний дүнг дараах хүснэгтээр харуулав.

                                Хүснэгт 1. Голын усны гол бохирдуулагч үзүүлэлтүүдийн агууламж, мг/л

Хараа Дархан-дээд, Хараа Дархан-доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол гэсэн 5 цэгээс 39 удаагийн сорьц авч усны чанар бохирдлыг тодорхойлон MNS:4586-98 стандарттай харьцуулахад 04, 05, 09, 11 саруудад Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ 6 удаа,  05, 06, 07, 09, 11 саруудад Нитратын азот/NO3/, 9 удаа давж бохирдсон байна.  Хараа гол 1.6-2.4 дахин, Шарын гол 1.8-3.3 дахин, Хүйтэний гол 1.7-3.5 дахин давж бохирдсон ба бусад үзүүлэлт давж бохирдсон тохиолдолгүй байна.

2, ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАР:
 Хаягдал бохир усны хяналт шинжилгээгээр аймгийн Төв цэвэрлэх байгууламж, Хонгор сумын цэвэрлэх байгууламж, Салхит өртөөний цэвэрлэх байгууламж, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжуудад сар бүр хөтөлбөрийн дагуу хяналт тавьсан. 2018 оны шинжилгээний дүнгээр аймгийн ТЦБ-ийн цэвэрлэгээний чанар 70.5-91.6%-тай ба дундаж чанар 86.6% буюу өмнөх оноос 2% буурсан, Хонгор сумын ЦБ-ийн  цэвэрлэгээний чанар 38.6-67.8%-тай дундаж чанар 52% буюу өмнөх онтой харьцуулахад 5.1% дахин буурсан, Салхит өртөөний ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 67.1-80.1%-тай буюу 72.0%  өмнөх онтой харьцуулахад 9.1% нэмэгдэж,  Шарын гол сумын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 55-76%-тай буюу 69.9% өмнөх онтой харьцуулахад 2.6% буурсан үзүүлэлттэй байна.  Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2018 оны төлөв байдлын  дүнгээр харууллаа.
 
Зураг 2. 2018 оны цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний чанар,  %
 
ДҮГНЭЛТ
  1. Хараа голын сав газрын голуудын усны эрдэсжилтийн хэмжээ голын усны урсацтай ерөнхийдөө урвуу хамааралтай байдагтай холбоотой нийт эрдэсжилтийн агууламж 260.5-259мг/л, байсан.  Хатуулгийн хэмжээ 2.61 мг/л буюу “ЗӨӨЛӨН” ангилалд байлаа. Усны бохирдлын индексийн үнэлгээгээр: Хараа гол, Шарын гол, Хүйтэний гол УБИ 0.52-0.83 буюу усны чанарын зэрэг-II, "ЦЭВЭР" ангилалд үнэлэгдсэн ба шинжилгээний дүнг МNS4586:98 усны чанарын стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан бохирдолгүй байсан.
  2. Аймгийн ТЦБ-ийн цэвэрлэгээний чанар 86.6% буюу өмнөх онтой харьцуулахад 2% буурсан, Хонгор сумын ЦБ-ийн  цэвэрлэгээний чанар 52% буюу өмнөх оноос 5.1% дахин буурсан, Салхит өртөөний ЦБ-ийн цэвэрлэгээний 72.0%-тай өмнөх оноос 9.1% нэмэгдэж,  Шарын гол сумын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 69.9%оноос 2.6% буурсан үзүүлэлттэй байсан.

2019.01.24

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-08-08 1970-01-01 9
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-07-04 1970-01-01 48
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-06-10 1970-01-01 44
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-05-13 1970-01-01 45
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-04-05 1970-01-01 57
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-03-06 1970-01-01 71
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2019-02-02 1970-01-01 94
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТОЙМ 2019-01-07 1970-01-01 155
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2018-12-04 1970-01-01 137
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ 2018-11-06 1970-01-01 217
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ 2018-10-09 1970-01-01 266
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТОЙМ 2018-09-10 1970-01-01 298
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-08-03 1970-01-01 257
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-07-09 1970-01-01 382
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ5 2018-06-09 1970-01-01 318
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-05-03 1970-01-01 319
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 2 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-03-05 1970-01-01 431
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-02-09 1970-01-01 542
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ 2018-01-25 1970-01-01 836
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ 2018-01-04 1970-01-01 446