Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-24 13:51:37
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 12 дугаар сарын 13-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод гэсэн хяналтын 2 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Шарын гол, Хүйтэний голуудын сорьц хөтөлбөрт тусгагдаагүй тул дээж авагдаагүй.
Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийн дүнгээр:
Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 9.61-6.36 мгО/л агууламжтай байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг болох хялбар исэлдэх органик бодис буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч-“БХХ5”-ийн агууламжийн явцыг доор харуулав.
Зураг1. Усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын явцын агууламж
Гадаргын усны MNS4586:98 стандартаас Хараа-Дархан доод цэгт аммоний азот /NH4/ -ын агууламж 1.5 дахин давж бохирдсон. Бусад цэгүүдэд давж бохирдсон тохиолдолгүй байна.
Гол бохирдуулах үзүүлэлтүүдийн МNS4586:98 усны чанарын стандарттай харьцуулсан дүнг дараах хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
2017 оны 12 дугаар сарын 13-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах; Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн орох, гарах нийт 4 цэгээс сорьц авч шинжилгээ хийсэн. Хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээр Дархан хотын төв ЦБ-аас гарч байгаа ус 90.8 %-ийн цэвэршүүлэлттэй байсан.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
12 дугаар сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 90.8% ба өмнөх сараас 2.1%-иар багассан ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартын ЗДХ-ээс 1.9 дахин, жинлэгдэгч бодис /Ж/Б/ 3.1 дахин, перманганатийн исэлдэх чанар 5.4 дахин, нийт азотын агууламж 3.1 дахин их;
Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартын ЗДХ-ээс 3.6 дахин, жинлэгдэгч бодис /Ж/Б/ 2.6 дахин, перманганатийн исэлдэх чанар 1.6 дахин, нийт азотын агууламж 1.9 дахин их бохирдолтой байлаа.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудийн хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2017 оны I-XII сарын дүнгээр харууллаа.
Зураг 2. Аймгийн цэвэрлэх байгууламжуудийн цэвэрлэгээний чанар, %
Дүгнэлт:
Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 9.61-6.36 мгО/л агууламжтай байна.
Гадаргын усны MNS4586:98 стандартаас Хараа-Дархан доод цэгт аммоний азот /NH4/ -ын агууламж 1.5 дахин давж бохирдсон. Бусад цэгүүдэд давж бохирдсон тохиолдолгүй байна.
Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 90.8% ба өмнөх сараас 2.1%-иар багассан ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартын ЗДХ-ээс 1.9 дахин, жинлэгдэгч бодис /Ж/Б/ 3.1 дахин, перманганатийн исэлдэх чанар 5.4 дахин, нийт азотын агууламж 3.1 дахин их;
Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартын ЗДХ-ээс 3.6 дахин, жинлэгдэгч бодис /Ж/Б/ 2.6 дахин, перманганатийн исэлдэх чанар 1.6 дахин, нийт азотын агууламж 1.9 дахин их бохирдолтой байлаа.
ТОЙМ БИЧСЭН:
ОШЛ-ИЙН ТЕХНИКИЙН МЕНЕЖЕР Э.САЙНЗАЯА
ХЯНАСАН:
ОШЛ-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖЕР М.АЛИМАА