Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-18 18:52:10
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 06 дугаар сарын 13-нд хөтөлбөрийн дагуу Хараа гол, Шарын гол, Хүйтэний голуудаас дээж авч шинжилгээгээр химийн болон бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Шинжилгээний дүнгээр:
Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 8.51-8.66 мгО/л агууламжтай байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг болох хялбар исэлдэх органик бодис буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч-“БХХ5”-ийн агууламжийн явцыг доор харуулав.
Зураг1. Усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын явцын агууламж
Гадаргын усны MNS4586:98 стандартаас Хараа-Дархан доод цэгт аммоний азот 1.7 дахин давж бохирдсон байна. Бусад цэгт стандартаас давж бохирдоогүй байна.
1 дүгээр хүснэгт.
Гол бохирдуулах үзүүлэлтүүдийн МNS4586:98 усны чанарын стандарттай харьцуулсан дүн
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
06 дугаар сарын 13-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэг, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн орох, гарах 4 цэгээс дээж авч химийн болон бохирдлын шинжилгээ хийсэн.
Шинжилгээний дүнгээр:
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулаа.
2 дугаар хүснэгт
06 дугаар сарын шинжилгээний дүнг MNS 4943:2015 стандартай харьцуулсан
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 89.2% ба өмнөх сараас 0.3% нэмэгдсэн байна. MNS 4943:2015 стандарттай харьцуулахад ТЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ЗДХ-ээс 1.0 дахин, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 6.1 дахин, нийт азотын агууламж 1.5 дахин; Шарын гол сумын ЦБ-ийн усанд БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.1 дахин, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар 1.4 дахин давж бохирдсон байлаа.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2018 оны 01-06 дугаар сарын дүнгээр харууллаа.
Зураг 2. Аймгийн цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний чанар, %
Дүгнэлт:
Гадаргын усны MNS4586:98 стандартаас Хараа Дархан доод цэгт аммоний азот 1.7 дахин давж бохирдсон байна. Бусад цэгт стандартаас давж бохирдоогүй байна.
Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 89.2% ба өмнөх сараас 0.3% нэмэгдсэн байна. MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандарттай харьцуулахад ТЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ЗДХ-ээс 1.0 дахин, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 6.1 дахин, нийт азотын агууламж 1.5 дахин; Шарын гол сумын ЦБ-ийн усанд БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.1 дахин, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар 1.4 дахин давж бохирдсон байлаа.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН МЕНЕЖЕР Э.САЙНЗАЯА
ХЯНАСАН:
БОШЛ-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖЕР М.АЛИМАА