Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-23 09:02:42
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 07 дугаар сарын 16-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол гэсэн хяналтын 5 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 8.51-7.60 мгО/л агууламжтай байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг болох хялбар исэлдэх органик бодис буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч-“БХХ5”-ийн агууламжийн явцыг доор харуулав.
Зураг1. Усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын явцын агууламж
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад Хараа-Дархан доод цэгт Хүйтэн-Шарын гол цэгт Pэрд /эрдэс фосфор/ 1.1 дахин; Шарын гол-Авто замын гүүр цэгт БХХ5/Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч/ 2.0 дахин; Шарын гол-Усны харуул цэгт NH4 /аммоний азот/ 1.3 дахин; Хүйтэн-Шарын гол цэгт БХХ5/Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч/ 1.3 дахин, NH4 /аммоний азот/ 1.1 дахин, NО2 /нитритийн азот/ 1.4 дахин, Pэрд /эрдэс фосфор/ 1.1 дахин давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдоогүй байна.
1 дүгээр хүснэгт. Гол бохирдуулах үзүүлэлтүүдийн МNS4586:98 усны чанарын стандарттай харьцуулсан дүн
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
2018 оны 07 дугаар сарын 16-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах 2 цэгээс дээж авч химийн болон бохирдлын шинжилгээ хийсэн.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны станда заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Энэ сард Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 88.9% ба өмнөх сараас 1.3% сайжирсан байна. Хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад Төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь БХХ5- 2.7 дахин, нийт азотын агууламж 1.8 дахин давж бохирдсон.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2018 оны 01-07 дугаар сарын дүнгээр харууллаа.
Зураг 2. Аймгийн цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний чанар, %
Дүгнэлт: Гадаргын усны MNS4586:98 стандартаас Хараа-Дархан доод цэгт Хүйтэн-Шарын гол цэгт Pэрд /эрдэс фосфор/ 1.1 дахин; Шарын гол-Авто замын гүүр цэгт БХХ5/Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч/ 2.0 дахин; Шарын гол-Усны харуул цэгт NH4 /аммоний азот/ 1.3 дахин; Хүйтэн-Шарын гол цэгт БХХ5/Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч/ 1.3 дахин, NH4 /аммоний азот/ 1.1 дахин, NО2 /нитритийн азот/ 1.4 дахин, Pэрд /эрдэс фосфор/ 1.1 дахин давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдоогүй байна.
Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 88.9% ба өмнөх сараас 1.3% сайжирсан байна. Хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад Төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь БХХ5- 2.7 дахин, нийт азотын агууламж 1.8 дахин давж бохирдсон.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН МЕНЕЖЕР Э.САЙНЗАЯА
ХЯНАСАН:
БОШЛ-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖЕР М.АЛИМАА