Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-18 18:52:21
Гадаргын усны чанар:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод цэгээс авах байсан хэдий ч гол ёроолдож хөлдсөн тул дээж авагдаагүй.
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
2018 оны 1 дүгээр сарын 11-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэг, Хонгор сумын цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэг, Салхит өртөөний цэвэрлэх байгууламжийн орох, гарах 6 цэгээс авсан хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээр Дархан хотын төв ЦБ-аас гарч байгаа ус 92.4 %-ийн цэвэршүүлэлттэй байсан.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 92.4% ба өмнөх сараас 1.6%-иар нэмэгдсэн ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ЗДХ-ээс 5.4 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ агууламж 2.2 дахин, нийт азотын агууламж 2.9 дахин, Хонгор сумын ЦБ-ийн цэвэршүүлээд гарсан усанд жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж 4.1 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ агууламж 1.9 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ агууламж 2.0 дахин, нийт азотын агууламж 3.4 дахин, Салхит өртөөний ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж 3.5 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ агууламж 2.9 дахин, нийт азотын агууламж 2.5 дахин их бохирдолтой байлаа.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудийн хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2018 оны I сарын дүнгээр харууллаа.
Зураг 2. Аймгийн цэвэрлэх байгууламжуудийн 1 дүгээр сарын цэвэрлэгээний чанар, %
Дүгнэлт:
Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 92.4% ба өмнөх сараас 1.6%-иар нэмэгдсэн ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ЗДХ-ээс 5.4 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ агууламж 2.2 дахин, нийт азотын агууламж 2.9 дахин, Хонгор сумын ЦБ-ийн цэвэршүүлээд гарсан усанд жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж 4.1 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ агууламж 1.9 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ агууламж 2.0 дахин, нийт азотын агууламж 3.4 дахин, Салхит өртөөний ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж 3.5 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ агууламж 2.9 дахин, нийт азотын агууламж 2.5 дахин их бохирдолтой байлаа.
ТОЙМ БИЧСЭН:
ОШЛ-ИЙН ТЕХНИКИЙН МЕНЕЖЕР Э.САЙНЗАЯА
ХЯНАСАН:
ОШЛ-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖЕР М.АЛИМАА