Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ5
Шинэчлэгдсэн: 2024-04-23 09:02:30
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 05 дугаар сарын 09-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол гэсэн хяналтын 5 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 9.12-9.73 мгО/л агууламжтай байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг болох хялбар исэлдэх органик бодис буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч-“БХХ5”-ийн агууламжийн явцыг доор харуулав.
Зураг1. Усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын явцын агууламж
Гадаргын усны MNS4586:98 стандартаас Хүйтэн-Шарын гол цэгт аммоний азот 1.7 дахин, эрдэс фосфор 1.1 дахин давж бохирдсон байна. Бусад цэгт стандартаас давж бохирдоогүй байна.
Гол бохирдуулах үзүүлэлтүүдийн МNS4586:98 усны чанарын стандарттай харьцуулсан дүнг дараах хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
2018 оны 05 дугаар сарын 09-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэг, Хонгор сумын цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэг, Салхит өртөөний цэвэрлэх байгууламжийн орох, гарах 6 цэгээс дээж авч химийн болон бохирдлын шинжилгээ хийсэн.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 88.9% ба өмнөх сараас 1.3% нэмэгдсэн байна. MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандарттай харьцуулахад ТЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь ПИЧ-Перманганатын исэлдэх чанар 1.4 дахин, нийт азотын агууламж 2.3 дахин; Хонгор сумын ЦБ-ийн усанд жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ЗДХ-ээс 2.6 дахин, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 6.1 дахин, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар 2.4 дахин, нийт азотын агууламж 2.0 дахин; Салхит өртөөний ЦБ-ийн усанд жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ЗДХ-ээс 1.9 дахин, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.3 дахин, нийт азотын агууламж 1.8 дахин их бохирдолтой байлаа.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2018 оны I-V сарын дүнгээр харууллаа.
Зураг 2. Аймгийн цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний чанар, %
Дүгнэлт: Гадаргын усны MNS4586:98 стандартаас Хүйтэн-Шарын гол цэгт аммоний азот 1.7 дахин, эрдэс фосфор 1.1 дахин давж бохирдсон байна. Бусад цэгт стандартаас давж бохирдоогүй байна.
Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 88.9% ба өмнөх сараас 1.3% нэмэгдсэн байна. MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандарттай харьцуулахад ТЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь ПИЧ-Перманганатын исэлдэх чанар 1.4 дахин, нийт азотын агууламж 2.3 дахин; Хонгор сумын ЦБ-ийн усанд жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ЗДХ-ээс 2.6 дахин, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 6.1 дахин, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар 2.4 дахин, нийт азотын агууламж 2.0 дахин; Салхит өртөөний ЦБ-ийн усанд жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ЗДХ-ээс 1.9 дахин, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.3 дахин, нийт азотын агууламж 21.8 дахин их бохирдолтой байлаа.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ИНЖЕНЕР-ТЕХНИКИЙН МЕНЕЖЕР Э.САЙНЗАЯА
ХЯНАСАН:
БОШЛ-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖЕР М.АЛИМАА