Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-23 09:25:02
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 10 дугаар сарын 18-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн шарын гол гэсэн хяналтын 5 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Бүрэн толгойн орчмоос авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж алдагдаагүй байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч БХХ5 -ийн агууламжийн явцыг харуулав.
Зураг 1. Гадаргын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч
БХХ5 -ийн агууламжийн шинжилгээний дүн
Голын усны бохирдлыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулахад Хараа гол, Шарын гол, Хүйтэний голын химийн шинжилгээний үзүүлэлтүүд давж бохирдсон тохиолдолгүй.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2019 оны 10 дугаар сарын 18-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж, гарч, байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцууллаа.
Хүснэгт 3. Хаягдал усны шинжилгээний дүн
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ 10 дугаар сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 82.5%, ЦБ-ын цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/Б-6.5, БХХ5-5.72, ПИЧ-1.52 дахин давсан бохирдолтой ус голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2019 оны 1-10 дугаар сарын дүнг харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ ТМ Э.САЙНЗАЯА