Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-23 10:25:50
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 09 дүгээр сарын 05-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол гэсэн хяналтын 5 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 9.88-10.64 мгО/л агууламжтай байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг болох хялбар исэлдэх органик бодис буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч-“БХХ5”-ийн агууламжийн явцыг доор харуулав.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад Шарын гол-Автозамын гүүр биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ 1.1 давж бохирдсон бусад үзүүлэлтүүд нь давж бохирдсон тохиолдолгүй байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
2018 оны 09 дүгээр сарын 05-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах 2 цэгээс дээж авч химийн болон бохирдлын шинжилгээ хийсэн.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
Энэ сард Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 90.6% ба өмнөх сараас 0.2% буурсан ба хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/б 5.5 дахин, БХХ5 2.6 дахин, ПИЧ 1.9 дахин, азотат нэгдлүүд 1.3 дахин давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдсон тохиолдолгүй.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2018 оны 01-09 дүгээр сарын дүнгээр харууллаа.
Дүгнэлт:
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад Шарын гол-Автозамын гүүр биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ 1.1 давж бохирдсон бусад үзүүлэлтүүд нь давж бохирдсон тохиолдолгүй байна.
Энэ сард Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 90.6% ба өмнөх сараас 0.2% буурсан ба хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/б 5.5 дахин, БХХ5 2.6 дахин, ПИЧ 1.9 дахин, азотат нэгдлүүд 1.3 дахин давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдсон тохиолдолгүй.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ТЕХНИКЧ Г.АНХМАА