Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-18 18:52:01
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 10 дугаар сарын 03-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол гэсэн хяналтын 5 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 8.82-9.43 мгО/л агууламжтай байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг болох хялбар исэлдэх органик бодис буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч-“БХХ5”-ийн агууламжийн явцыг доор харуулав.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад Шарын гол-Автозамын гүүр биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ 1.3 дахин, Шарын гол-Усны харуул Аммоний азот /NH4/ 1.3 дахин , Хараа- Дархан доод /Рэрд/ 2.1 дахин, Шарын гол-Автозамын гүүр 1.89 дахин, Шарын гол-Усны харуул 1.65 дахин, Хүйтэн-Шарын гол 2.4 дахин давж бохирдсон бусад үзүүлэлтүүд нь давж бохирдсон тохиолдолгүй байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
2018 оны 10 дугаар сарын 03-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн орж, гарч байгаа 4 цэгээс дээж авч химийн болон бохирдлын шинжилгээ хийсэн.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
Энэ сард Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 82% ба өмнөх сараас 0.9% буурсан ба, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанар энэ сард 76.0, хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/б 1.1 дахин,Шарын гол сумын ЦБ-ийн Ж/б 4.3 дахин, ЦБ-ийн Биохимийн хэрэгцээт хүчил /БХХ5/ 4.1 дахин, Шарын гол сумын 1.8 дахин, Шарын гол сумын ПИЧ 1.4 дахин, азотат нэгдлүүд 2.7 дахин давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдсон тохиолдолгүй.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2018 оны 01-10 дугаар сарын дүнгээр харууллаа.
Дүгнэлт:
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад Шарын гол-Автозамын гүүр биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ 1.3 дахин, Шарын гол-Усны харуул Аммоний азот /NH4/ 1.3 дахин , Хараа- Дархан доод /Рэрд/ 2.1 дахин, Шарын гол-Автозамын гүүр 1.89 дахин, Шарын гол-Усны харуул 1.65 дахин, Хүйтэн-Шарын гол 2.4 дахин давж бохирдсон бусад үзүүлэлтүүд нь давж бохирдсон тохиолдолгүй байна.
Энэ сард Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 81.6% ба өмнөх сараас 0.9% буурсан ба, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанар энэ сард 74.0, хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/б 1.1 дахин,Шарын гол сумын ЦБ-ийн Ж/б 4.3 дахин, ЦБ-ийн Биохимийн хэрэгцээт хүчил /БХХ5/ 4.1 дахин, Шарын гол сумын 1.8 дахин, Шарын гол сумын ПИЧ 1.4 дахин, азотат нэгдлүүд 2.7 дахин давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдсон тохиолдолгүй.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ТЕХНИКЧ Г.АНХМАА