Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-24 14:33:16
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 11 дүгээр сарын 07-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, гэсэн хяналтын 4 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 10.64-12.16 мгО/л агууламжтай байна. Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг болох хялбар исэлдэх органик бодис буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч-“БХХ5”-ийн агууламжийн явцыг доор харуулав.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад давж бохирдсон тохиолдолгүй байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
2018 оны 11 дүгээр сарын 07-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах, Хонгор сумын цэвэрлэх байгууламжийн орж, гарч Салхит өртөөний цэвэрлэх байгууламжийн орж, гарч байгаа 6 цэгээс дээж авч химийн болон бохирдлын шинжилгээ хийсэн.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
Энэ сард Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 84.2% ба өмнөх сараас 2.2% нэмэгдсэн ба Хонгор сумын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 56.9%, Салхит өртөөний ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 67.1%, хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад Төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усанд биохимийн хэрэгцээт хүчил /БХХ5/-1.7 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-1.1 дахин, Хонгор сумын ЦБ-ийн усан дахь жинлэгдэгч бодис Ж/б-3.3 дахин, биохимийн хэрэгцээт хүчил /БХХ5/-4.1 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-1.8 дахин, Салхит өртөөний ЦБ-ийн жинлэгдэгч бодис Ж/б-4.0 дахин, биохимийн хэрэгцээт хүчил /БХХ5/-1.8 дахин давж бохирдсон ба бусад үзүүлэлт давж бохирдсон тохиолдолгүй байна.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудийн хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2018 оны 01-11 дүгээр сарын дүнгээр харууллаа.
Дүгнэлт:
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад давж бохирдсон тохиолдолгүй байна.
Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 84.2% ба өмнөх сараас 2.2% нэмэгдсэн ба Хонгор сумын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 56.9%, Салхит өртөөний ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 67.1%, хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад Төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усанд биохимийн хэрэгцээт хүчил /БХХ5/-1.7 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-1.1 дахин, Хонгор сумын ЦБ-ийн усан дахь жинлэгдэгч бодис Ж/б-3.3 дахин, биохимийн хэрэгцээт хүчил /БХХ5/-4.1 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-1.8 дахин, Салхит өртөөний ЦБ-ийн жинлэгдэгч бодис Ж/б-4.0 дахин, биохимийн хэрэгцээт хүчил /БХХ5/-1.8 дахин давж бохирдсон ба бусад үзүүлэлт давж бохирдсон тохиолдолгүй байна.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ТЕХНИКЧ Г.АНХМАА