Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-18 18:51:48
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод цэгээс авах байсан хэдий ч гол ёроолдож хөлдсөн тул дээж авагдаагүй.
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
2019 оны 03 дугаар сарын 13-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орж, гарч Хонгор сумын ЦБ-ийн орж, гарч Салхит өртөөний ЦБ-ийн орж, гарч байгаа 6 цэгээс авсан хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээ хийсэн.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 90.0% ба өмнөх сараас 2.2%-иар нэмэгдсэн ба Хонгор сумын ЦБ 40.3%, Салхит өртөөний ЦБ 71.6% цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ТЦБ-3.4 дахин, Хонгор сумын ЦБ-4.5 дахин, Салхит өртөөний ЦБ-3.3 дахин перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ агууламж ТЦБ-1.37 дахин, Хонгор сумын ЦБ-1.06 дахин, Салхит өртөөний ЦБ-1.21 дахин давж бохирдсон байна.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудийн хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2019 оны 03 дугаар сарын дүнгээр харууллаа.
Зураг 2. Аймгийн цэвэрлэх байгууламжуудийн 01-03 дугаар сарын
цэвэрлэгээний чанар, %
Дүгнэлт:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод цэгээс авах байсан хэдий ч гол ёроолдож хөлдсөн тул дээж авагдаагүй.
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 90.0% ба өмнөх сараас 2.2%-иар нэмэгдсэн ба Хонгор сумын ЦБ 40.3%, Салхит өртөөний ЦБ 71.6% цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ТЦБ-3.4 дахин, Хонгор сумын ЦБ-4.5 дахин, Салхит өртөөний ЦБ-3.3 дахин перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ агууламж ТЦБ-1.37 дахин, Хонгор сумын ЦБ-1.06 дахин, Салхит өртөөний ЦБ-1.21 дахин давж бохирдсон байна.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ТЕХНИКЧ Г.АНХМАА