Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-03-28 22:09:52
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 04 дүгээр сарын 10-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол гэсэн хяналтын 5 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 6.99-6.39 мгО/л агууламжтай байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг болох хялбар исэлдэх органик бодис буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч-“БХХ5”-ийн агууламжийн явцыг доор харуулав.
Зураг1. Усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын явцын агууламж
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад Шарын гол-Автозамын гүүр Аммоний азот /NH4/ 1.46 дахин , Шарын гол-Усны харуул-1.58 дахин, Хүйтэн-Шарын гол-1.22 /Пермангантын исэлдэх чанар ПИЧ/ дахин давж бохирдсон бусад үзүүлэлтүүд нь давж бохирдсон тохиолдолгүй байна.
1 дүгээр хүснэгт. Гол бохирдуулах үзүүлэлтүүдийн МNS4586:98 усны чанарын стандарттай
харьцуулсан дүн
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
2019 оны 04 сарын 10-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах 2 цэгээс дээж авч химийн болон бохирдлын шинжилгээ хийсэн.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Энэ сард Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 85.0% ба өмнөх сараас 5.0% буурсан ба, хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/б 3.25 дахин, ЦБ-ийн пермангантын исэлдэх чанар /ПИЧ/- 2.58 давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдсон тохиолдолгүй.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2019 оны 01-04 дүгээр сарын дүнгээр харууллаа.
Зураг 2. Аймгийн цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний чанар, %
Дүгнэлт:
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад Шарын гол-Автозамын гүүр Аммоний азот /NH4/ 1.46 дахин , Шарын гол-Усны харуул-1.58 дахин, Хүйтэн-Шарын гол-1.22 дахин давж бохирдсон бусад үзүүлэлтүүд нь давж бохирдсон тохиолдолгүй байна.
Энэ сард Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 85.0% ба өмнөх сараас 5.0% буурсан ба, хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад төв ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/б 1.3 дахин, ЦБ-ийн пермангантын исэлдэх чанар /ПИЧ/- 2.58 давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдсон тохиолдолгүй.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ТЕХНИКЧ Г.АНХМАА