Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-03-28 22:12:04
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 10 дугаар сарын 01-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн усны харуул гэсэн хяналтын 5 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Бүрэн толгойн орчмоос авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж алдагдаагүй байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч БХХ5 -ийн агууламжийн явцыг харуулав.
Голын усны бохирдлыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулахад Хараа-Дээд, Хараа-Доод, Шарын гол, Хүйтэний давж бохирдсон тохиолдолгүй байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2020 оны 10 дугаар сарын 01-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламж орж, гарч байгаа хаягдал бохир усны нийт 2 дээжинд химийн бохирдлын шинжилгээг хийж, шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа/1 дүгээр хүснэгт/
Хүснэгт 1. Хаягдал усны шинжилгээний дүн
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 89.1% ба өмнөх сараас 0.4%-иар өссөн. ЦБ-н цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/Б-2.6 дахин, ПИЧ /пермангантын исэлдэх чанар/-3.0, дахин давж бохирдолтой ус голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2020 оны 01-10 дугаар саруудын дүнг харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Д.ТҮВШИНЖАРГАЛ