Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-18 18:50:33
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 07 дугаар сарын 22-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол усны харуул гэсэн хяналтын 5 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Бүрэн толгойн орчмоос авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж алдагдаагүй байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч БХХ5 -ийн агууламжийн явцыг харуулав.
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 83.4% ба өмнөх сараас 2.1%-иар ихэссэн бөгөөд цэвэршүүлээд гарч байгаа усан дахь БХХ5-2 дахин, ПИЧ-1.2, нийт азотын нэгдэл /NH4/ -1.5 дахин давсан бохирдолтой ус голд нийлүүлсэн. Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2021 оны 01-07 дугаар сарын дүнг харууллаа
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР: Ц.ОЮУНЧУЛУУН