Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-18 22:29:12
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 08 дугаар сарын 05-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол усны харуул гэсэн хяналтын 5 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Бүрэн толгойн орчмоос авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж алдагдаагүй байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч БХХ5 -ийн агууламжийн явцыг харуулав.
Голын усны бохирдлыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулахад Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын голд ууссан О2, БХХ5, ПИЧ, NH4, NO2,P үзүүлэлтүүд тус тус давсан тохиолдолгүй байна
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2021 оны 08 дугаар сарын 05-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламж, Хонгор сумын цэвэрлэх байгууламж, Салхит өртөөний цэвэрлэх байгууламж, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа/1 дүгээр хүснэгт/
Хүснэгт 1. Хаягдал усны шинжилгээний дүн
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 85.0% өмнөх сараас 1.6%-иар өссөн ба Шарын гол сумын ЦБ 78.6%, Салхит өртөөний ЦБ 80.0%, Хонгор сумын ЦБ 44.7 % байна. Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/Б-жинлэгдэх бодисын агууламж Хонгор сумын ЦБ-4.5 дахин; БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж Төв ЦБ-1.2, Хонгор сумын ЦБ-6.4, Салхит өртөөний ЦБ-1.6 дахин, Шарын гол сум ЦБ-1.2 дахин; ПИЧ /перманганатын исэлдэх чанар/ -Төв ЦБ-1.2, Хонгор сумын ЦБ-4.8 дахин, Салхит өртөөний ЦБ-1.2, Шарын гол сумын ЦБ-1.2 дахин; нийт азотын нэгдэл /NH4/-Төв ЦБ-1.0, Хонгор сумын ЦБ-1.8, Салхит өртөөний ЦБ-1.2 дахин давсан бохирдолтой ус голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2021 оны 01-08 дугаар сарын дүнг харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР: Ц.ОЮУНЧУЛУУН