Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-24 14:00:49
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 11 дугаар сарын 10-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул гэсэн хяналтын 4 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Голууд усны горимын хувьд Хараа гол голоороо задгай урсацтай, Шарын гол битүү мөсөн бүрхүүлтэй тул цооногоос усны дээжийг авсан.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод цэгээс авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж хэвийн байна. Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 01-11 дүгээр сарын агууламжийн явцыг харуулав.
Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ. Бохирдлын үзүүлэлтүүд цэг тус бүрээр стандартаас давсан бохирдолгүй байсан.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн
Хараа голын усны эрдэсжилт 320.5-353.2 мг/л, жинлэгдэх бодис 41.2-82.2 мг/л, хатуулаг 2.89-2.93 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 357.0-395.0, төмөр 0.00-0.05 мг/л, нитратын азот 0.32-0.38 мг/л, кальци 40.3-41.9 мг/л, магни 10.2-10.7 мг/л, цахиур 6.0-6.1 мг/л, сульфат 31.4-31.8 мг/л, хлор 5.0-9.6 мг/л, гидрокарбонат 202.6-219.7 мг/л, натри кали 30.5-40.0 мг/л байна.
Шарын голын усны эрдэсжилт 400.3-413.4 мг/л, жинлэгдэх бодис 26.2-124.2 мг/л, хатуулаг 3.34-3.57 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 442.0-463.0, төмөр 0.05-0.12 мг/л, нитратын азот 0.33-0.54 мг/л, кальци 51.7-54.9 мг/л, магни 9.2-10.1 мг/л, цахиур 7.4-8.0 мг/л, сульфат 34.5-36.9 мг/л, хлор 3.2-3.9 мг/л, гидрокарбонат 256.3-268.5 мг/л, натри кали 43.0-41.5 мг/л байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2021 оны 11 дүгээр сарын 10-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламж, Хонгор сумын цэвэрлэх байгууламж, Салхит өртөөний цэвэрлэх байгууламж, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа./2 дугаар хүснэгт/
Хүснэгт 2. Хаягдал усны шинжилгээний дүн
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард хаягдал усны цэвэрлэгээний чанар Дархан хотын төв ЦБ-90.9% өмнөх сараас 0.9%-иар өссөн ба бусад сумдын ЦБ 58.3-80.0% байна.
Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/Б-жинлэгдэх бодисын агууламж Салхит өртөө, Хонгор сумын ЦБ-1.3-2.6 дахин; БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж Шарын гол сум, Салхит өртөө, Хонгор сумын ЦБ-уудад 1.6-4.0 дахин; ПИЧ /перманганатын исэлдэх чанар/ -Шарын гол, Хонгор сумдын ЦБ-1.6-3.6 дахин; нийт азотын нэгдэл /NH4/-Төв ЦБ-1.8, Хонгор сумын ЦБ-2.7 дахин давсан бохирдолтой усыг Хараа голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2021 оны 01-11 дүгээр сарын дүнг харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР: Ц.ОЮУНЧУЛУУН