Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-19 17:16:20
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 01 дүгээр сарын 05-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод гэсэн хяналтын 2 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Голууд усны горимын хувьд Хараа-Дархан дээд цэг орчим битүү мөсөн бүрхүүлтэй, Хараа-Дархан доод цэг орчим задгай урсацтай байсан.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод цэгээс авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж хэвийн байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 01 дүгээр сарын агууламжийн явцыг харуулав. /график1/
График.1 Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 1 дүгээр сарын агууламж
Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ. Хараа-Дархан доод цэгт аммонийн /NH4/-ийн агууламж 2.9 дахин давсан ба бусад үзүүлэлтүүд стандартаас давсан тохиолдолгүй.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн
Хараа голын усны эрдэсжилт 321.9-366.2 мг/л, жинлэгдэх бодис 2.2-6.2 мг/л, хатуулаг 2.77-3.23 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 374.0-416.0µS/cm, төмөр 0.02-0.03 мг/л, нитратын азот 0.01 мг/л, кальци 38.1-43.5 мг/л, магни 10.6-12.9 мг/л, цахиур 5.9-6.0 мг/л, сульфат 34.5-39.6 мг/л, хлор 4.6-8.2 мг/л, гидрокарбонат 200.1-224.5 мг/л, натри кали 34.0-37.5 мг/л байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2022 оны 01 дүгээр сарын 05-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа. /2 дугаар хүснэгт/
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард хаягдал усны цэвэрлэгээний чанар Дархан хотын төв ЦБ-90.7% ба өмнөх сараас 0.2%-иар өссөн байна. Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь нийт азотын нэгдэл /NH4/-1.1, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-1.2 дахин давсан бохирдолтой усыг Хараа голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2022 оны 01 дүгээр сарын дүнг харууллаа. /график 2/
График.2 Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанарын явц
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Ц.ОЮУНЧУЛУУН