Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 02 дугаар сарын 09-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод гэсэн хяналтын 2 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Голууд усны горимын хувьд Хараа-Дархан дээд цэг орчим битүү мөсөн бүрхүүлтэй, Хараа-Дархан доод цэг орчим задгай урсацтай байсан.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод цэгээс авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж хэвийн байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 02 дугаар сарын агууламжийн явцыг харуулав. /график 1/
График.1 Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 02 дугаар сарын агууламж
Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ. Хараа-Дархан доод цэгт аммонийн /NH4/-ийн агууламж 2.9 дахин давсан ба бусад үзүүлэлтүүд стандартаас давсан тохиолдолгүй.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн
Хараа голын усны эрдэсжилт 295.6-361.0 мг/л, жинлэгдэх бодис 1.6-2.4 мг/л, хатуулаг 2.93-3.42 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 354.0-407.0µS/cm, төмөр 0.02 мг/л, нитратын азот 0.01-0.02 мг/л, кальци 36.5-43.5 мг/л, магни 13.5-15.2 мг/л, цахиур 5.0-5.1 мг/л, сульфат 25.1-29.3 мг/л, хлор 3.2-9.6 мг/л, гидрокарбонат 195.3-231.9 мг/л байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2022 оны 02 дугаар сарын 09-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа. /2 дугаар хүснэгт/
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард хаягдал усны цэвэрлэгээний чанар Дархан хотын төв ЦБ-90.0% ба өмнөх сараас 0.7%-иар буурсан байна. Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.2 дахин, нийт азотын агууламж 1.2 дахин давсан бохирдолтой усыг Хараа голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарыг 2022 оны 01-02 дугаар сарын дүнгээр харууллаа.
График.2 Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанарын явц
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ЕРӨНХИЙ
ИНЖЕНЕР Э.САЙНЗАЯА