Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-03-28 22:14:44
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 07 дугаар сарын 19-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн шарын гол гэсэн хяналтын 5 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод цэгээс авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж хэвийн байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 07 дугаар сарын агууламжийн явцыг харуулав. /график 1/
График.1 Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 01-07 дугаар сарын агууламж
Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ. БХХ5-ын агууламж Шарын гол-Усны харуул цэгт 1.1 дахин давсан бохирдолтой ба бусад үзүүлэлтүүд стандартаас давсан тохиолдолгүй.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2022 оны 07 дугаар сарын 19-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа. /2 дугаар хүснэгт/
Хүснэгт 2. Хаягдал усны шинжилгээний дүн
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард хаягдал усны цэвэрлэгээний чанар Дархан хотын төв ЦБ-85.9.% өмнөх сараас 2.3%-иар буурсан ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/Б-ийн агууламж 4.2, БХХ5-ийн агууламж 1.7 дахин давсан бохирдолтой усыг Хараа голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарыг 2022 оны 01-07 дугаар сарын дүнгээр харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙН
ИНЖЕНЕР Ц.ОЮУНЧУЛУУН