Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-20 12:49:41
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 10 дугаар сарын 12-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын голын хяналтын 5 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод цэгээс авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж хэвийн байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 01-10 дугаар сарын агууламжийн явцыг харуулав. /график 1/
График.1 Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 01-10 дугаар сарын агууламж
Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт 1/-д үзүүллээ. Бохирдлын үзүүлэлтүүд цэг тус бүрээр стандартаас давсан тохиолдолгүй.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2022 оны 10 дугаар сарын 12-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа. /2 дугаар хүснэгт/
Хүснэгт 2. Хаягдал усны шинжилгээний дүн
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал усны цэвэрлэгээний чанар 87.8% ба өмнөх сараас 5.5%-иар өссөн байна. Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 1.9 дахин, нийт азотын агууламж 1.1 дахин давсан бохирдолтой усыг Хараа голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарыг 2022 оны 01-10 дугаар сарын дүнгээр харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙН
ИНЖЕНЕР Ц.ОЮУНЧУЛУУН