Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-03-28 22:15:26
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 11 дүгээр сарын 09-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул хяналтын 4 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод цэгээс авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж хэвийн байна. Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 01-11 дүгээр сарын агууламжийн явцыг харуулав. /график 1/
График.1 Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 01-11 дүгээр сарын агууламж
Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт 1/-д үзүүллээ. Бохирдлын үзүүлэлтүүд цэг тус бүрээр стандартаас давсан тохиолдолгүй.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн
2022 оны 11 дүгээр сарын 09-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламж, Хонгор сумын цэвэрлэх байгууламж, Салхит өртөөний цэвэрлэх байгууламж, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа. /2 дугаар хүснэгт/
Хүснэгт 2. Хаягдал усны шинжилгээний дүн
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард хаягдал усны цэвэрлэгээний чанар Дархан хотын төв ЦБ-84.4% өмнөх сараас 3.4%-иар буурсан ба бусад сумдын ЦБ 52.6-84.4%-ийн цэвэршилттэй байна.
MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлээд гарч байгаа усанд БХХ5-1.9, Ж/Б-1.2, нийт азот-1.2 дахин, Шарын гол сумын ЦБ-ын Ж/Б-2.2, БХХ5-1.9, нийт азот-1.2 дахин, Салхит өртөөний ЦБ-ын БХХ5-1.3 дахин, Хонгор сумын ЦБ-ийн Ж/Б-2.0, БХХ5-3.4, ПИЧ-1.7, нийт азот-1.9 дахин стандартаас давсан бохирдолтой байсан.
Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарыг 2022 оны 01-11 дүгээр сарын дүнгээр харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙН
ИНЖЕНЕР Ц.ОЮУНЧУЛУУН