Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ХӨРСНИЙ УГТВАР ЧИЙГИЙН МЭДЭЭ

ХӨРСНИЙ УГТВАР ЧИЙГИЙН МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2019-08-20 19:22:30

Хөрс болгон өөр өөр шинж чанартайгаас түүнийг бүрдүүлэгч хатуу, шингэн, хийн хэсгүүд ямар харьцаагаар хөрсөнд агуулагдаж, өөр хоорондоо хэрхэн үйлчлэлцэж байгаагаас  хөрсний чийгийн хэмжээ шалтгаалдаг. Тариалангийн талбайн хөрсний намрын нөөц чийг, хаврын угтвар чийг нь  таримал ургамлын соёололт, цухуйлтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.

Хөрсний ашигтай  чийгийн нөөцийг чийг  багтаамжийн  доод хязгаартай  харьцуулан   үнэлдэг. Үүнд: 0-40%  -чийг хангалтгүй, 40-60%- чийг  дунд зэрэг, 60%-аас дээш - чийг хангалттай гэж үздэг.

2018 оны намрын нөөц чийгийн хангамжийг хөрсний чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулан үнэлж урьдчилсан мэдээ гаргалаа.  Хүснэгт1.

Хөрсний намрын нөөц чийгийг тодорхойлоход бэлчээрийн талбайд 0-20 см-ийн гүнд чийг хангалт дунд зэрэг,  0-50- см гүнд хангалттай 0-50 см-аас доош гүнд чийгийн хангалт муу, 6-р бригадын гуурстай талбайд 0-100 см-ийн бүх гүнд дунд зэрэг чийгтэй бусад талбайн уриншилсан болон гуурстай талбайд 0-100 см-ийн бүх гүндээ чийг хангалттай байсан.

Хаврын хөрсний угтвар чийгийг тооцохдоо намар хөрс хөлдөхийн өмнө байсан чийгийн нөөц, тухайн өвлийн цасан бүрхүүлийн зузаан, бүрхэц, ХБЧБ-тэй харьцуулан  тооцдог.

Дээрх үзүүлэлтүүдийг харгалзан 2019 оны хаврын угтвар чийгийн нөөцийг тооцож, хангамжийг үнэллээ. Хүснэгт 2,3   

2019 оны хөрсний хаврын угтвар чийгийн нөөцийг тооцож үзэхэд уриншилсал талбайн чийгийн хангалт сайн, гуурстай талбайнуудаас 6-р бригадын талбай 0-20 см гүнд чийг хангалтгүй бусад гуурстай талбайд чийгийн хангалт сайн, бэлчээрийн талбайд 0-50 см-ийн гүндээ дунд зэрэг, 50 см-ээс доош гүнд чийг хангалтгүй байхаар урьдчилсан төлөв  гарлаа.

                                                                                     

 

УРЬДЧИЛСАН МЭДЭЭ ЗОХИОСОН:

ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ                                   М. АРИУНБУЯН

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2019-07-21 1970-01-01 19
БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2019-06-22 1970-01-01 26
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ЦЭЦЭГЛЭЛТИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ 2019-06-22 1970-01-01 31
БУУДАЙН БУТЛАЛТ, ГОЛЛОЛТЫН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2019-05-24 1970-01-01 49
2018 ОНЫ ХӨРС ХӨЛДӨЖ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2018-10-17 1970-01-01 107
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2018-08-01 1970-01-01 102
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ ТАРИАЛСАН БУУДАЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2018-08-01 1970-01-01 120
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2018-07-21 1970-01-01 117
БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2018-06-22 1970-01-01 198
БУУДАЙН БУТЛАЛТ, ГОЛЛОЛТЫН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2018-06-01 1970-01-01 199
2018 ОНЫ ХӨРС ГЭСЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2018-03-23 1970-01-01 214
2017 ОНЫ НАМАР ХӨРС ХӨЛДӨЖ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2017-09-27 1970-01-01 302
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2017-07-27 1970-01-01 205
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ ТАРИАЛСАН БУУДАЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2017-07-27 1970-01-01 238
БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2017-07-21 1970-01-01 189
БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2017-06-21 1970-01-01 171
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ЦЭЦЭГЛЭЛТИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ. 2017-06-06 1970-01-01 252
Буудайн бутлалт ба гололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан төлөв. 2017-05-28 1970-01-01 231
2017 ОНД ТАРИАЛАЛТ ЯВУУЛАХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН ЗӨВЛӨМЖ 2017-04-25 1970-01-01 285
ХӨРСНИЙ УГТВАР ЧИЙГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2017-03-28 1970-01-01 190
Хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-21 1970-01-01 187