Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ ТАРИАЛСАН БУУДАЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ ТАРИАЛСАН БУУДАЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2019-08-24 22:23:50
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ
ТАРИАЛСАН БУУДАЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
2017.07.28                                                                                                               Дархан-Уул аймаг
 
            7 дугаар сарын 24-ны байдлаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын судалгааны талбайнуудад тариалсан буудайн сүүн бололтын үе шат эхлээд байна. Түрүүлэлтийн үе шат 75%-д хүрсэн үед бүтээгдхүүнт үзүүлэлтүүдийг тодорхойлоход Алтангадасын талбайд 1м2 талбай дахь нийт ишний тоо 268 ш, түрүүтэй ишний тоо 244 ш, түрүүн дэх хөгжсөн түрүүнцэрийн тоо дунджаар 12 ш, дутуу хөгжилтэй түрүүнцэрийн тоо 1 ш, буудайн дундаж өндөр 47 см, түрүүний урт 8 см.
Цайдамын талбайд 1м2 талбай дахь нийт ишний тоо 200 ш, түрүүтэй ишний тоо 172 ш, түрүүн дэх хөгжсөн түрүүнцэрийн тоо дунджаар 11 ш, дутуу хөгжилтэй түрүүнцэрийн тоо 1 ш, буудайн өндөр 35 см, түрүүний урт 7 см.
6-р бригадын талбайд 1м2 талбай дахь нийт ишний тоо 260 ш, түрүүтэй ишний тоо 236 ш, түрүүн дэх хөгжсөн түрүүнцэрийн тоо дунджаар 13 ш, дутуу хөгжилтэй түрүүнцэрийн тоо 1ш, буудайн өндөр 49 см, түрүүний урт 10 см байна. 
Дээрх үзүүлэлтүүдийг тооцож 1 га-гийн ургацын хэмжээг гаргахад:
Буудайн ургацын урьдчилсан мэдээ
 
 
  Дэс дугаар
Талбайн
нэр
Сорт
1995-2013 онд
хураан авсан тооцоот ургац, ц/га  /ОЖД/
2018 онд хураан авах ургац, ц/га /тооцоот/
1
Цайдам
Дархан-144
14.4
5.7
2
Алтангадас
Дархан-144
15.2
18.6

3

6-р бригад

Дархан144

16.2

20.3

            
                 2018 онд хур тунадас бага хуурайшил ихтэй боловч 6 дугаар сард буудайн бутлалтын үе, 7 дугаар сарын II-10 хоногт хур тунадас ахиу орсон, хөрсний чийг дунд зэрэг, дулааны хангамж сайн, буудайн өндөр Цайдамын талбайн буудай ОЖД-аас 13 см-ээр, 6-р бригад, Алтангадасын  талбайн буудай  ОЖД-аас 2-4 см-ээр тус тус нам, түрүүтэй ишний тоо ОЖД-аас Цайдамын талбайн буудай 112 ш-ээр, 6-р бригадын талбайн буудай 30 ш-ээр тус тус бага,  Алтангадасын  талбайн буудай 24 ш-ээр олон, түрүүн дэх түрүүнцэрийн тоо олон жилийн дунджийн орчим, харин Алтангадас,  6-р бригадын  талбайд  тариалах хугацаа,  хөрс боловсруулалт,  хур тунадаснаас шалтгаалж  түрүүний урт 2-4 см-ээр  өндөр, түрүүний үр цутгалт сайн,  том байна. Цайдамын талбайн хувьд хур тунадас бага орсноос гадна намар болон өвөл мал бэлчээрлэж  хөрсийг талхласан нь буудайн ургалтанд сөргөөр нөлөөлж байна. Дархан-Уул аймгийн нутгаар дунджаар  6-25 ц/га ургац хураан авах боломжтой.
 
                                                     
                                       МЭДЭЭ ЗОХИОСОН:
                                                   ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ   М.АРИУНБУЯН
 
 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2019-07-21 1970-01-01 20
БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2019-06-22 1970-01-01 28
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ЦЭЦЭГЛЭЛТИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ 2019-06-22 1970-01-01 33
БУУДАЙН БУТЛАЛТ, ГОЛЛОЛТЫН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2019-05-24 1970-01-01 50
ХӨРСНИЙ УГТВАР ЧИЙГИЙН МЭДЭЭ 2019-03-29 1970-01-01 49
2018 ОНЫ ХӨРС ХӨЛДӨЖ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2018-10-17 1970-01-01 108
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2018-08-01 1970-01-01 104
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2018-07-21 1970-01-01 118
БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2018-06-22 1970-01-01 200
БУУДАЙН БУТЛАЛТ, ГОЛЛОЛТЫН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2018-06-01 1970-01-01 200
2018 ОНЫ ХӨРС ГЭСЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2018-03-23 1970-01-01 215
2017 ОНЫ НАМАР ХӨРС ХӨЛДӨЖ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2017-09-27 1970-01-01 303
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2017-07-27 1970-01-01 206
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ ТАРИАЛСАН БУУДАЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2017-07-27 1970-01-01 241
БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2017-07-21 1970-01-01 189
БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2017-06-21 1970-01-01 172
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ЦЭЦЭГЛЭЛТИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ. 2017-06-06 1970-01-01 252
Буудайн бутлалт ба гололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан төлөв. 2017-05-28 1970-01-01 234
2017 ОНД ТАРИАЛАЛТ ЯВУУЛАХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН ЗӨВЛӨМЖ 2017-04-25 1970-01-01 287
ХӨРСНИЙ УГТВАР ЧИЙГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2017-03-28 1970-01-01 192
Хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-21 1970-01-01 189