Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2022 ОНЫ БУУДАЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
2022 ОНЫ БУУДАЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-23 15:41:34
Дархан-Уул аймгийн Хонгор сумын судалгааны талбайнуудад тариалсан буудай 07 дугаар сарын 31 ний байдлаар Цайдам, 6-р бригадын талбайн буудай сүүн бололтын үе шат жигдэрч, Алтангадасын талбайн буудай сүүн бололтын үе шат эхэлсэн.
Буудайн хаврын тариалалт, ургалтын байдал, цаг агаарын нөхцлийн бодит болон цаашдын төлөвт үндэслэн буудайн ургацыг динамик-статистик загвараар урьдчилсан тооцоо хийж үзэхэд Дархан-Уул аймгийн нутгаар дунджаар 13-18 ц/га, Хонгор сумын судалгааны талбайнуудад Алтангадас, 6-р бригадын талбайгаас 17-21 ц/га, Цайдамын талбайгаас 13.4 ц/га ургац хураан авах урьдчилсан төлөвтэй.
Хүснэгт.1 Буудайн ургацын урьдчилсан мэдээ
№
|
Талбайн
нэр
|
Сорт
|
1995-2013 онд
хураан авсан тооцоот ургац, ц/га /ОЖД/
|
2022 онд хураан авах ургац, ц/га /тооцоот/
|
1
|
Цайдам
|
Дархан-144
|
14.4
|
13.4
|
2
|
Алтангадас
|
Дархан-144
|
15.2
|
17.0
|
3
|
6-р бригад
|
Дархан-144
|
16.2
|
20.9
|
МЭДЭЭ ЗОХИОСОН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН