Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2022 оны Хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ
2022 оны Хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2024-03-28 11:00:26
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2022 оны Хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ
Хөрс гэсэх хугацааг урьдчилан мэдсэнээр хөрс боловсруулах, чийгийн алдагдлыг багасгах ажлыг явуулах боломжийг олгоно.
Хөрс гэсэх хугацаа нь агаар, хөрсний температур, агаарын температурын дундаж хавар 0 градусыг дайрч тогтвортой дулаарсан өдөр зэргээс шалтгаална.
2022 оны 02 дугаар сарын III-10 хоногийн
цаг уурын үзүүлэлт
Аймгийн нийт нутгаар 02 дугаар сарын III-10 хоногт агаарын температурын дундаж -13.2 граду хүйтэн олон жилийн дунджаас 2.5 градус дулаан байлаа.
Тус аймгийн нутагт хөрсний гадаргын өнгөн хэсэг гэсэх хугацаа олон жилийн дунджаар 3 дугаар сарын III-10 хоногт, хөрс бүрэн гэсч дуусах хугацаа 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 2-ны хооронд ажиглагддаг.
Дархан-Уул аймгийн нутгаар хавар агаар, хөрсний температурын дундаж 0 градусыг дайрч тогтвортой дулаарсан хугацаа 03 дугаар сарын сүүлчээр ажиглагддаг. Иймд олон жилийн дундаж хөрс гэсэж эхэлсэн хугацаа, энэ оны 03 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг үндэслэн 2022 оны хөрс гэсэх хугацааг урьдчилан тооцоолбол:
2022 онд Дархан суманд:
Хөрсний гадарга гэсэх хугацаа 3 дугаар сарын 24
Хөрс 20 см-ийн гүнд гэсэх хугацаа 3 дугаар сарын 28
Бусад сумдын нутаг, Хонгор сумын тариалангийн талбайн хөрс:
Хөрсний гадарга гэсэх хугацаа 3 дугаар сарын 28
Хөрс 20 см-ийн гүнд гэсэх хугацаа 4 дүгээр сарын 05
МЭДЭЭ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН