Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2023 оны Хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ
2023 оны Хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ


Хөрс гэсэх хугацааг урьдчилан мэдээлснээр хөрс боловсруулах, чийгийн алдагдлыг багасгах ажлыг явуулах зэрэгт чухал ач холбогдолтой. Хөрс гэсэх хугацаа нь агаар, хөрсний температурын дундаж, агаарын температурын дундаж хавар 0 градусыг дайрч тогтвортой дулаарсан өдөр зэргээс шалтгаална.
2023 оны 02 дугаар сарын III-10 хоногийн цаг уурын үзүүлэлт
Дархан-Уул аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж ОЖД-аас 4.6 градусар дулаан байлаа. Хөрсний гадаргын өнгөн хэсэг гэсэх хугацаа олон жилийн дунджаар 3 дугаар сарын III-10 хоногт, хөрс бүрэн гэсч дуусах хугацаа 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 2-ны хооронд ажиглагддаг. Иймд олон жилийн дунджаар хөрсний гадарга гэсэж эхэлсэн хугацаа, 2023 оны 03 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг үндэслэн хөрс гэсэх хугацааг урьдчилан тооцоолбол:
Дархан сумын нутгаар:
Хөрсний гадарга гэсэх хугацаа 03 дугаар сарын 21
Хөрс 20 см-ийн гүнд гэсэх хугацаа 03 дугаар сарын 23
Бусад сумдын нутгаар:
Хөрсний гадарга гэсэх хугацаа 03 дугаар сарын 23
Хөрс 20 см-ийн гүнд гэсэх хугацаа 03 дугаар сарын 25-нд тус тус гэсэх урьдчилсан мэдээ гарлаа.
МЭДЭЭ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Л.ГҮНЖИДМАА