Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-20 03:35:37
Дархан-Уул аймгийн Хонгор сумын судалгааны талбайд үр суулгалт Цайдамын талбайн ажиглалтын хэсэгт 2021 онд 05 дугаар сарын 11-нд, 6-р бригад, Алтангадасын талбайн ажиглалтын хэсэгт 05 дугаар сарын 12-нд тус тус буудай тариалсан. Ажиглалтын мэдээгээр буудайн цухуйлтын үе шат Цайдам, Алтангадас, 6-р бригадын талбайд 05 дугаар сарын 24 нд эхэлж 28-нд жигдэрсэн. Буудайн бутлалтын үе шат Алтангадасын талбайд 06 дугаар сарын 14 нд, Цайдам, 6-р бригадын талбайд 06 дугаар сарын 18-20 нд жигдэрч, 06 дугаар сарын 20-24 нд нийт талбайд голлолтын үе шат эхэлсэн.
Буудайн тарилтын үеэс түрүүлэлтийн үе шат хүртэл шаардлагатай дулааны хэмжээ 660 градус байдаг бөгөөд 2021 оны 06 дугаар сарын гуравдугаар 10 хоног, 07 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, хөрсний чийгийн нөөц зэргийг үндэслэн дулаан чийгийн хангамжийг тооцон дээрх талбайнуудын буудайн түрүүлэх үе шат илрэх хугацааг тооцлоо.
Буудайн түрүүлэх хугацааны урьдчилсан төлөв
№
|
Талбайн нэр
|
Буудайн түрүүлэлт эхэлсэн хугацаа /ОЖД/
|
Буудай түрүүлж эхлэх урьдчилсан төлөв
|
1
|
Цайдам
|
7 сарын 9
|
7 сарын 16
|
2
|
Алтангадас
|
7 сарын 6
|
7 сарын 10
|
3
|
6-р бригад
|
7 сарын 12
|
7 сарын 14
|
Тооцооны аргаар судалгааны талбайнуудад түрүүлэлтийн үе шат 07 дугаар сарын 10-16-ны хооронд
эхлэж тарьсан хугацаанаас хамааран олон жилийн дундаж хугацаанаас 6-р бригадын талбайн буудай 2 хоногоор, бусад талбайн буудай 4-7 хоногоор хожуу түрүүлэх төлөвтэй байна.
МЭДЭЭ БОЛОВСРУУЛСАН:
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ЕРӨНХИЙ
ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН