Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын судалгааны Алтангадасын талбайн ажиглалтын хэсэгт 2018 онд 5 дугаар сарын 10-нд, Цайдамын талбайн ажиглалтын хэсэгт 5 дугаар сарын 9-нд, 6-р бригадын ажиглалтын хэсэгт 5 дугаар сарын 14-нд тус тус буудай тариалсан.
Ажиглалтын мэдээгээр нийт талбайд буудайн цухуйлтын үе шат 5 дугаар сарын 24-нд эхэлсэн.
Алтангадасын талбайд 6 дугаар сарын 18 нд бутлалтын үе шат жигдэрч, 6 дугаар сарын 18 нд голлолтын үе шат эхэлсэн. Цайдамын талбайд 6 дугаар сарын 20 нд бутлалтын үе шат жигдэрч 6 дугаар сарын 20- нд голлолтын үе шат эхэлсэн. 6-р бригадын талбайд 6-р сарын 18 нд бутллалтын үе шат жигдэрсэн.
Буудайн тарилтын үеэс түрүүлэлтийн үе шат хүртэл шаардлагатай дулааны хэмжээ 660 градус байдаг бөгөөд 2018 оны 6 дугаар сарын гуравдугаар 10 хоног, 7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, хөрсний чийгийн нөөц зэргийг үндэслэн дулаан чийгийн хангамжийг тооцон дээрх талбайнуудын буудайн түрүүлэх үе шат илрэх хугацааг тооцлоо.
Тооцооны аргаар судалгааны талбайнуудад түрүүлэлтийн үе шат 7 дугаар сарын 8-12 ны хооронд эхлэж талбайнуудын тарьсан хугацаанаас хамааран олон жилийн дунджаас Цайдам, Алтангадасын талбайн буудай 1-2 хоногоор хожуу, 6-р бригадын буудай дунджийн орчим түрүүлэх төлөвтэй байна.
МЭДЭЭ ГАРГАСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН