Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ЦЭЦЭГЛЭЛТИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ЦЭЦЭГЛЭЛТИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Шинэчлэгдсэн: 2024-04-23 15:41:39
2020 онд Дархан-Уул аймгийн нутгаар бэлчээрийн ургамлын үетэн, зарим алаг өвсний төрлийн ургамал 03 дугаар сарын гуравдугаар арав хоногийн дунд үе, ширэг улалж Шарын гол, Хонгор сумдын нутгаар 04 дүгээр сарын эхний 10 хоногт цухуйлтын үе шат эхэлсэн.
2020 онд зарим алаг өвс, улалжийн төрлийн ургамлуудын үе шат хавар эрт цухуйсан учир цэцэглэлтийн үе шат 05 дугаар сард явагдсан. Үетэн ургамлын түрүүлэлтийн үе шат эхэлж байна.
04 дүгээр сар, 05 дугаар сарын агаарын дундаж температур, идэвхтэй температурын нийлбэр зэргийг ашиглан тооцооны аргаар гаргахад зарим алаг өвсний цэцэглэлт 2020 онд 06 дугаар сарын гуравдугаар арав хоногийн сүүлчээр, хиагны төрлийн ургамлын цэцэглэлт нь 06 дугаар сарын хоёрдугаар 10 хоногийн эхээр, ерхөгний цэцэглэлт гуравдугаар арав хоногийн сүүлчээр, зарим ургамлууд 07 дугаар сарын эхээр цэцэглэлтийн үе шат явагдах урьдчилсан төлөвтэй байна.
БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН