Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГААР БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГААР БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-19 19:56:59
Дархан-Уул аймгийн Хонгор сумын судалгааны Цайдамын талбайн ажиглалтын хэсэгт 2021 онд 05 дугаар сарын 11-нд, Алтангадас, 6-р бригадын талбайн ажиглалтын хэсэгт 05 дугаар сарын 12 нд тус тус буудай тариалсан. Ажиглалтын мэдээгээр Цайдам, Алтангадас, 6-р бригадын талбайн буудайн ИДЗХГД ил гарах үе шат 07 дугаар сарын 04- 08 ны хооронд эхэлсэн. Буудайн түрүүлэлтийн үе шат Алтангадасын талбайд 07 дугаар сарын 10 нд, 6-р бригад, Цайдамын талбайнуудад 07 дугаар сарын 18 нд тус тус эхэлсэн. Цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээ, буудай тариалсан хугацаа зэргийг үндэслэн талбайнуудын улаанбуудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааг тооцлоо.
2021 онд буудайн аарцан бололтын үе шат эхлэх хугацаа
№
|
Талбайн
нэр
|
ОЖД-аар буудайн аарцан бололт эхэлсэн хугацаа
|
2021 онд буудайн аарцан бололт эхлэх урьдчилсан төлөв
|
1
|
Цайдам
|
08-р сарын 10
|
08-р сарын 18
|
2
|
Алтангадас
|
08-р сарын 12
|
08-р сарын 14
|
3
|
6-р бригад
|
08-р сарын 14
|
08-р сарын 24
|
Тооцооны аргаар судалгааны талбайнуудад аарцан бололтын үе шат 08 дугаар сарын 14-24 ний хооронд эхлэж олон жилийн дундаж хугацаанаас Алтангадасын талбай 2 хоногоор бусад талбай 8-10 хоногоор хожуу эхлэх төлөвтэй байна.
МЭДЭЭ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН