Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН СУДАЛГААНЫ ТАЛБАЙН ХӨРСНИЙ УГТВАР ЧИЙГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН СУДАЛГААНЫ ТАЛБАЙН ХӨРСНИЙ УГТВАР ЧИЙГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-18 19:07:47
2020 оны хаврын хөрсний угтвар чийгийг намар хөрс хөлдөхийн өмнөх чийгийн нөөц, 2019-2020 оны өвлийн цасан бүрхүүлийн зузаан, хөрсний чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулан тооцож үнэллээ.
Хүснэгт 1. 2020 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ
2020 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан тооцоогоор уриншилсан талбайн хөрсний 0-20 см гүний Цайдамын талбайн чийгийн хангалт дунд зэрэг, бусад талбай бүх гүндээ хангалттай чийгтэй, гуурстай талбайнуудаас 0-20 см гүнд Цайдамын талбайд хангалтгүй, Алтангадасын талбайд дунд зэрэг, 6-р бригадын талбайн чийг хангалттай, 0-50 см гүнд Цайдамын талбай дунд зэрэг, бусад талбайд чийгийн хангалт сайн, бэлчээрийн талбайд бүх гүндээ хангалтгүй байхаар урьдчилсан төлөв гарлаа.
МЭДЭЭ БОЛОВСРУУЛСАН:
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН