Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН ТАЛБАЙН ХӨРСНИЙ УГТВАР ЧИЙГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН ТАЛБАЙН ХӨРСНИЙ УГТВАР ЧИЙГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-23 10:30:31
2022 оны хаврын хөрсний угтвар чийгийг намар хөрс хөлдөхийн өмнөх чийгийн нөөц, 2021-2022 оны өвлийн бэлчээрийн цасан бүрхүүлийн зузаан, хөрсний чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулан тооцож үнэллээ.
2022 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан тооцоогоор уриншилсан болон гуурс, төмсний талбайн хөрсний 0-20 см-ын гүндээ 22-38 хувь, 0-50 см-ын гүндээ 63-114 хувь, 0-100 см гүнүүдэд
65-112 хувьтай чийгийн хангалт сайн, бэлчээрийн талбайн 0-20 см-ын гүндээ 19 хувь буюу дунд зэрэг, 0-50 см-ын гүндээ 63 хувь, 0-100 см-ын гүндээ 79 хувь хангалттай байхаар урьдчилсан төлөвтэй байна.
Үнэлгээ: 0-40% чийг хангалтгүй, 40-60% чийг дунд зэрэг, 60%-аас дээш чийг хангалттай гэж тооцогддог.
МЭДЭЭ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН