Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > УЛААНБУУДАЙН БУТЛАЛТ, ГОЛЛОЛТЫН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
УЛААНБУУДАЙН БУТЛАЛТ, ГОЛЛОЛТЫН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-19 23:31:16
Дархан-Уул аймгийн Хонгор сумын судалгааны Цайдамын талбайн ажиглалтын хэсэгт 2021 онд 05 дугаар сарын 11-нд, Алтангадас, 6-р бригадын талбайн ажиглалтын хэсэгт 12-нд тус тус буудай тариалсан.
Ажиглалтын мэдээгээр буудайн цухуйлтын үе шат ажиглалтын талбайнуудад 05 дугаар сарын 24-нд эхэлж 28 нд жигдэрсэн. Буудайн соёололтоос цухуйлтын үе шат жигдрэх хугацаанд дулааны хэмжээ 155.3 градус хуримтлагдсан. Цухуйлтын үе шатаас голлолтын үе шат эхлэх хүртэл шаардлагатай дулааны хэмжээ 265-300 градус байдаг бөгөөд 2021 оны 06 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, хөрсний чийгийн нөөц зэргийг үндэслэн бутлалт, голлолтын үе шат илрэх хугацааг тооцлоо.
Хүснэгт 1. Буудайн бутлалт, голлолтын үе шат эхлэх төлөв
№
|
Талбайн
нэр
|
Буудайн бутлалтын үе шат ажиглагдах хугацаа
|
Буудайн гололтын үе шат ажиглагдах хугацаа
|
||
ОЖД
|
2021 онд
|
ОЖД
|
2021 онд
|
||
1
|
Алтангадас
|
06-р сарын 08
|
06-р сарын 14
|
06-р сарын 18
|
06-р сарын 22
|
2
|
6-р бригад
|
06-р сарын 10
|
06-р сарын 12
|
06-р сарын 20
|
06-р сарын 20
|
3
|
Цайдам
|
06-р сарын 08
|
06-р сарын 16
|
06-р сарын 18
|
06-р сарын 24
|
Судалгааны талбайнуудад тариалсан буудайн бутлалтын үе шат илрэх хугацааг тооцоолж үзэхэд 06 дугаар сарын 12-16-ны хооронд, голлолтын үе шат 06 дугаар сарын 20-24-ний үеэр тус тус эхлэх төлөвтэй байна. Энэ хугацаа нь үр суулгасан хугацаа, хөрсний чийгээс хамаарч бутлалт ОЖД-аас 2-8 хоногоор хожуу ажиглагдахаар байна.
МЭДЭЭ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН