Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > Хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ
Хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2024-04-18 19:07:49
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
Хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ
Хөрс гэсэх хугацааг урьдчилан мэдсэнээр хөрс боловсруулах, чийгийн алдагдлыг багасгах ажлыг явуулах боломжийг олгоно.
Хөрс гэсэх хугацаа нь агаар, хөрсний температур, агаарын температурын дундаж хавар 0 градусыг дайрч тогтвортой дулаарсан өдөр зэргээс шалтгаална.
2020 оны 02 дугаар сарын 3-р 10 хоногийн
цаг уурын үзүүлэлт
Аймгийн
нэр
|
Агаарын температурын дундаж 0C
|
Агаарын үнэмлэхүй
их 0C
|
Агаарын үнэмлэхүй
бага 0C
|
Уур амьсгалын дундаж
температуртай харьцуулсан харьцаа0C
|
Дархан-Уул
|
-11.4
|
-0.2
|
-24.5
|
4.3 градус дулаан
|
Аймгийн нийт нутгаар 02 дугаар сарын 3-р 10 хоногт агаарын температурын дундаж -11.4 градус хүйтэн уур амьсгалын дунджаас 4.3 градус дулаан байлаа.
Тус аймгийн нутагт хөрсний гадаргын өнгөн хэсэг гэсэх хугацаа олон жилийн дунджаар 3 дугаар сарын III-10 хоногт, хөрс бүрэн гэсч дуусах хугацаа 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 2-ны хооронд ажиглагддаг.
2020 оны 3 дугаар сар нь 1990 оны 3 дугаар сартай төсөөтэй цаг агаарын нөхцөлтэй байх урьдчилсан төлөвтэй.
1990 онд хавар агаар, хөрсний температурын дундаж 0 градусыг дайрч тогтвортой дулаарсан хугацаа 3 дугаар сарын 17-20 нд ажиглагдсан байна.
Иймд уур амьсгалын дундаж хөрс гэсэж эхэлсэн хугацаа, энэ оны 03 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг үндэслэн 2020 оны хөрс гэсэх хугацааг урьдчилан тооцоолбол:
2020 онд Дархан суманд:
Хөрсний гадарга гэсэх хугацаа 3 дугаар сарын 20
Хөрс 20 см-ийн гүнд гэсэх хугацаа 3 дугаар сарын 24
Бусад сумдын нутаг, Хонгор сумын тариалангийн талбайн хөрс:
Хөрсний гадарга гэсэх хугацаа 3 дугаар сарын 27
Хөрс 20 см-ийн гүнд гэсэх хугацаа 4 дүгээр сарын 03
МЭДЭЭ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН