Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 10 ДУГААР САРД ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЛИЙН ПРОГНОЗ

10 ДУГААР САРД ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЛИЙН ПРОГНОЗ

Шинэчлэгдсэн: 2024-04-23 08:39:47
АРАВДУГААР САРЫН ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЛИЙН ПРОГНОЗ
       10 дугаар сард ихэнх нутгаар  агаарын температур олон жилийн дунджийн орчим байх ба голуудын мөсний үзэгдэл эхлэх хугацаа 10 дугаар сарын II-10 хоногоос эхлэж, 10 дугаар сарын III-10 хоногийн сүүлчээр Шарын гол, Хүйтэний голууд битүү мөсөн бүрхүүл тогтоно. 10 дугаар сард мөсний зузааны даац хүн, мал, машин техник явахад аюулгүйн хэмжээнд хүрч чадахгүй тул онцгойлон анхаарч, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг  ард иргэдэд анхааруулж  байна.
   МЭДЭЭГЭЭР ҮЙЛЧИЛСЭН:
ГАДАРГЫН УСНЫ ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ С.СҮРЭН