Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН УУР АМЬСГАЛЫН ХАНДЛАГА

Шинэчлэгдсэн: 2019-11-16 23:48:54
Агаарын температур: Дархан-Уул аймгийн нутгаар жилийн агаарын температурын УАД нь 0.6 градус дулаан байдаг бөгөөд 2016 онд -0.3 градус буюу дунджаас -0.9 градус хүйтэн болж өнгөрлөө. 32 жилийн агаарын температурын хандлагаар өөрчлөлт бага байна.
 

1-р зураг.  Агаарын температурын жилийн дундаж, ºС

         Судалгаанаас харахад агаарын үнэмлэхүй их температур 1999 оны 7 дугаар сард  42.7 градус хүрч халж байжээ. 2016 оны агаарын хамгийн их халалт 8 дугаар сарын 02-нд Хонгор суманд 38.5 градус хүрсэн.  Олон жилийн ерөнхий хандлагаар халалт үргэлжилж байна.

           2-р зураг. Агаарын үнэмлэхүй их температур

        Аймгийн нутгаар агаарын үнэмлэхүй бага температур 2001 оны 1 дүгээр сард Хонгор суманд -48.5 градус хүрч хүйтэрч байжээ. 2016 оны 1 дүгээр сарын 17-нд хамгийн хүйтэн нь Хонгор суманд -40.6 градус хүрч ажиглагдсан. 

3-р зураг Агаарын үнэмлэхүй  бага температур

      Агаарт 30 градусыг давж халдаг тохиолдол УАД-аар 20 өдөр байдаг бөгөөд энэ онд дунджийн орчим 19 өдөр ажиглагдсан. Агаарт 30 градусаас давж хүйтэрдэг өдрийн тоо УАД-аар 36 байдаг бол 2016 онд 34 өдөр тохиолдож дунджаас 2 өдрөөр цөөн байв.

Хур тунадас: Аймгийн нутгаар УАД-аар 301.2 мм тунадас ордог. 2016 онд өвлийн улиралд 8.0 мм, хавар 38.4 мм, зун 206.6 мм, намар 45.3 мм нийт 298.3 мм буюу дунджийн орчим тунадас унасан.  

                                                    4-р зураг. Хур тунадасны жилийн хуваарилалт                                                             

Салхи: Дархан-Уул аймагт УАД-аар өмнө ба хойдын салхи зонхилдог бөгөөд чиглэлийн давтагдал нь 28-38 удаа тохиолддог. 2016 онд салхи шуурга ихтэй байснаас дунджаас 17-19 хоногоор олон тохиолдол ажиглагджээ. Салхины хурдны дундаж нь УАД-ийн орчим 2.0 м/сек, 10 м/с-ээс дээш хурдтай салхитай өдөр 85 удаа тохиолдсон байна.

Цасан бүрхүүл:  2016 оны 10 дугаар сарын дунд үеэс нийт нутгаар цас их орж нэмэгдсээр  өвлийн сүүл 12 дугаар сард Хонгор сумын зарим газар, Дархан, Орхон сумын нийт нутгаар “ЦАГААНААР ЗУДАРХУУ” нөхцөл үүссэн байв.

Агаарын үзэгдэл: 2016 онд цас, бороотой өдрийн тоо тэнцүү байж, аадар бороо орох тохиолдол багасч, нойтон цастай өдрийн тоо нэмэгджээ.
 

 

        5-р зураг. 2016 онд ажиглагдсан цаг агаарын үзэгдэлтэй өдрийн тоо

                                                       
 МЭДЭЭ ТАВЬСАН:
   УУР АМЬСГАЛЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Ө.ЭНХТУЯА

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ УУР АМЬСГАЛЫН ТОЙМ 2018-02-22 1970-01-01 443