Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-03-17 01:33:33

Анхааруулга !!

     Хараа, Хүйтэн, Шарын голуудын мөсний зузаан уртын дагуудаа харилцан адилгүй, мөсөн дээгүүр шар ус урсах, цөн түрэх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна. Мөс нимгэрч хэврэгшиж байгаа тул зам товчлох, мөсөн дээгүүр зорчихгүй байх, голын сав дагуу гуу жалга, эрэг татмын дагуу нутаглаж байгаа айл өрх, аж ахуй нэгжүүд шар усны үерийн болзошгүй аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.