Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАХ ХУГАЦААНЫ ЦАГ АГААРЫН ОНЦЛОГ

Шинэчлэгдсэн: 2019-08-20 19:02:02

БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАХ ХУГАЦААНЫ ЦАГ АГААРЫН ОНЦЛОГ

Ш. Цагаанцоож1(M.Sc), Д. Амаржаргал2 (Ph.D),

1 Дархан-Уул аймгийн УЦУОШТ

Цахим шуудан: tsooj_9717@yahoo.com

2ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургууль

Цахим шуудан: amarjargald@sab.edu.mn

Хураангуй

Судалгааны ажлын зорилго, зорилт

Бэлчээрийн ургамлын ургах хугацааны болон жилийн цаг уурын элементүүдийн өөрчлөлт, бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг судлах зорилгоор дараах зорилтуудыг дэвшүүллээ. Үүнд:

  •  Жилийн болон ургамлын ургалтын хугацааны цаг уурын зарим элементүүдийн олон жилийн дундаж, дунджийн дээд доод хязгаар,  хандлагыг гаргах 
  •   Ургамлын ургалтын хугацааны  цаг уурын элементүүд ба ургамлын үзэгдэл зүйн хоорондын хамаарлыг судлах

Ашигласан мэдээ

Дархан-Уул аймгийн Дархан өртөөний 1984-2017 он,  Шаазгайт өртөөний 1996-2017 он, Хонгор харуулын 1976-2017 он , Орхон харуулын  1975-2017 оны тус тус цаг уур, агро цаг уурын бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээг ашиглан боловсруулалтыг хийлээ.

Судалгааны арга зүй

Энэхүү судалгааны ажлын ажилд Ус цаг уур, орчны шинжилгээний газарт харъяалагдах Дархан, Шаазгайт өртөө, Хонгор, Орхон харуул дээр цаг уурын болон бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтыг Ус цаг уур орчны шинжилгээний ажиглалт хэмжилтийн технологийн хангаж сонгон авсан талбайд хийсэн.

Уур амьсгалын өөрчлөлтийг илэрхийлэх үндсэн үзүүлэлт болох агаар, хөрсний температур, хур тунадасны хэмжээнд тус бүрт дундаж, дээд, доод хязгаар,  хазайлт, цаашдын хандлагыг  тооцохдоо Statgraphic, Sigmaplot, хэрэглээний Microsoft Word, Excel-ийн математик-статистик аргуудыг ашиглав.

ДҮГНЭЛТ:

  1. Дархан-Уул аймгийн хэмжээгээр олон жилийн агаарын температурын дундаж 0.560С, дунджийн дээд, доод хязгаар буюу стандарт хазайлт 0.560С хүйтнээс 1.690С дулаан, хөрсний температурын дундаж 3.00С, дунджийн дээд, доод хязгаар буюу стандарт хазайлт  1.70С-4.30С дулаан байна. Хур тунадасны нийлбэрийн олон жилийн дундаж 246.5-332.9 мм, дулааны улирлын хур тунадасны нийлбэрийн дундаж Дарханд 293.560.4 мм, Шаазгайтад 259.950.0 мм, Шарын голд 251.9563.8 мм, Хонгорт 224.776.5 мм унадаг.
  2. Бэлчээрийн ургамлын олон жилийн дунджаар ширэг, хиаг, ерхөг, мангир, агь, гичгэнэ зэрэг төрлийн ургамлууд дээр үе шатны ажиглалт хийдэг байсан бол 2016, 2017 оны байдлаар ширэг, мангир гэсэн 2 зүйл дээр хийдэг болсон. Сүүлийн жилүүдэд ургамлын өндөр буурч, бэлчээрийн ургамлын ургац багасах хандлагатай байна.
  3. Дулааны улирлын ургамлын ургалтын хугацааны агаарын температур, ургацын корреляцийн хамаарлыг тооцож үзвэл Хонгороос бусад өртөө, харуулд -0.13-аас -0.63 хооронд гарсан бөгөөд урвуу хамааралтай, хур тунадас, ургацын корреляцийн хамаарал бүх өртөө, харуулд 0.24-өөс 0.42 гарсан нь шууд хамааралтай байна. Харин Хонгор харуул дээр агаар, хөрсний температур эерэг хамааралтай гарч байгаа нь цаашид нарийвчлах шаардлагатай байгаа илэрхийлж байна.
  4. Агаарын температурын тархалтын зургаас харахад 1981-2010 оны агаарын температурын дунджийн -0.49-аас 0.600С,2017 онд 0.0-оос 1.610С уур амьсгалын дундажаас Орхон харуул -0.20-аар хүйтэн, Дархан Шаазгайт өртөө, Хонгор харуулд  0.24-  1.73 дулаан байна.Хур тунадасны хэмжээ 1981-2010 оны дунджаар 269.2-327.2 мм, 2016 онд 258.3-363.5 мм, уур амьсгалын дундажаас 257.6-365.0 мм, 2017 онд 308.3-432.1 мм, уур амьсгалын дундажаас 308.1-432.3 мм-ийн  хооронд хэлбэлзэж байна.  

МЭДЭЭГ БАЙРШУУЛСАН:

УУР АМЬСГАЛЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Ш. ЦАГААНЦООЖ