Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМЫН ЦАСАН БҮРХҮҮЛИЙН ГОРИМ, ОНЦЛОГ

Шинэчлэгдсэн: 2019-11-16 19:55:14
 
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМЫН
ЦАСАН БҮРХҮҮЛИЙН ГОРИМ, ОНЦЛОГ
 
Ц.Отгонбаяр
ХААЦУ-ын Шарын гол харуулын ажиглагч
otgoo_0789@yahoo.com
Хураангуй
Энэхүү илтгэлд Орхон сумын нутгаар цасан бүрхүүл тогтох, хайлах хугацаа, ба тухайн хугацааны цасны дундаж өндөр, дундаж нягт, нөөц ус, тунадас, цаг агаарын үзэгдлийн давтагдал, зудтай жилийн онцлог ямар байгааг ажиглалтын эх материалыг ашиглан дүн шинжилгээ хийхийг оролдлоо.
 
Түлхүүр үгс: Хугацаа, цасны зузаан, нягт, тунадас, үзэгдлийн онцлог
 
 Судалгааны үндэслэл
 
 Дархан-Уул аймгийн Орхон сум Хангай-Хэнтийн  уулархаг мужид хамаарна. Сумын  нутаг дэвсгэр нь Хараа, Ерөө голын хооронд орших бөгөөд мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг. Төмс, хүнсний ногоо тариалах нь эрчимтэй хөгжсөн сум юм.
Гэвч сүүлийн 20 жилийн цаг агаарын судалгаанаас үзэхэд ган, зудын давтагдал нэмэгдэж мал их хэмжээгээр хорогдох, төмс хүнсний ногоо, бэлчээрийн ургамал өвчин хортонд нэрвэгдэх, ургац цасанд дарагдах, цочир хүйтрлээс ургац алдах, бэлчээрийн зонхилох ургамлын төрөл өөрчлөгдөх, шар усны үер буух зэрэг цаг агаарын аюултай, гамшигт үзэгдэлүүд цөөнгүй тохиолдож байна.
Иймээс болзошгүй аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнийг эрсдэл багатай даван туулахад юуны өмнө малчид, тариаланчдад энэ талын мэдлэгийг эзэмшүүлэх, мэдээллээр хангах нь судалгааны ач холбогдол оршино.    
 
ЗОРИЛГО
 
Цасан бүрхүүлтэй үеийн цаг агаарын нөхцлийн талаар Орхон сумын уур амьсгалын 33 жилийн цуваанаас өвлийн улирлын цасан бүрхүүлийн байдал  ямар байгааг 2016 -2017 оны өвлийн цагаанаар зудархуу, цагаан зудтай жилтэй  харьцуулан харуулах зорилгоор дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:
  • Цасан бүрхүүл тогтох, хайлах хугацааг тодорхойлох
  • Цасны дундаж зузаан, нягтны өөрчлөлтийг судлах
  • Хур тунадасны хувиарлалт, цаг агаарын үзэгдлийг судлах
Арга зүй
 
Дархан-Уул аймгийн Орхон сумын цасан бүрхүүлтэй байх үеийн өөрчлөлтийг цаг уурын зарим элемэнтүүдийн 42  жилийн  цуваанаас  цасан бүрхүүлтэй өдрийн тоог түүвэрлэн анализ хийж цас тогтохоос, хайлах хүртэл хугацааг тодорхойллоо.
Цасны зузаан, нягтны өөрчлөлтийг ажиглалт судалгааны 1984-2017 оны мэдээ материалыг нэгтгэн EXCEL программын функцуудыг ашиглан үр дүнг тусгав.
Хур тунадасны сар, жилийн хувиарлалт, цас, нойтон цастай өдөр, цасан шуургатай өдрийн тоог нэгтгэн 40 жилээ дөрвөн арван жилд хуваан 10 жил тутмын өөрчлөлтийг судаллаа.
 
            Судалгааны үндсэн хэсэг
Орхон сумын  уур амьсгалын дунджаар агаарын дундаж температур +0.70С, өвлийн улиралд -9.9...-24.50С,  зунд  13.1-21.20С хүрч халдаг. Жилд орох хур тунадасны нийлбэр 279.5 мм. Үнэмлэхүй бага температур өвлийн улиралд агаарт -46.70С, хөрсний гадаргад  -49.60С хүрч хүйтэрдэг.  Үнэмлэхүй их температур зуны улиралд агаарт +42.7 0С, хөрсний гадаргад  +67.70С хүрч халдаг. Нийт хур тунадасны 93.4% нь дулааны улиралд, 6.6% нь хүйтний улиралд ордог.
            2015 онд зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт хөдөө аж ахуй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын / Г.Билэгсайхан, М.Ариунбуян, Р.Батчулуун, Б.Ганчимэг нарын/ илтгэлээс үзэхэд Орхон, Хонгор, Шарын гол сумдын агаарын температурын жилийн утга УАД-аар 0.760С байдаг бөгөөд 2010 оныг хүртэл жилд дунджаар 0.3-0.60С-аар өсч байсан бол 2010 оноос хойш бууралттай гарч байгааг судалсан байна.
 
 Дүгнэлт
  1. Цасан бүрхүүлтэй өдрийн тоо сүүлийн  10 жилд УАД-аас 22 хоногоор нэмэгджээ.  2002 онд 162 хоног, 1981, 1999, 2009, 2010, 2015 онуудад цасан бүрхүүл 150-159 хоног үргэлжилсэн байна.
  2. Цасны дундаж зузаан сүүлийн 20 жилд УАД-аас 5-12 см-ээр  илүү зузаан цас оржээ. Цасны дундаж зузааны хамгийн их нь  1996-1997 оны 1 дүгээр сард 21 см  байсан бол 2016-2017 оны өвлийн энэ сард 23 см зузаан цас тогтсон нь онцлог байлаа.
  3.  2003 оны 2 дугаар сард  цасны дундаж нягт 0.28 г/см3,  2016 оны 10-12 дугаар сард 0,16 г/см3 УАД-аас 0.03 г/см3-аар , 2017 оны 1-3 дугаар сард 0,21г/смУАД-аас 0.06 г/см3-аар их нягттай байв. Үнэмлэхүй их нягт  2017 оны 2 дугаар сард  0.41г/см3 ажиглагджээ.
  4.  1988-1997 онд цас бага орж байсан бол өмнөх 20 жилээс сүүлийн 20 жилд цастай өдрийн тоо 58.5%-иар нэмэгдсэн байна. Нойтон цастай өдрийн тоо 10 жил тутамд 5-27 хоногоор нэмэгджээ. Харин цасан шуургатай өдрийн тоо 1978-2007 он хүртэл 10 жилд 48-112 хоногоор нэмэгдэж байснаа 3 дугаар 10 жилээс 88 хоногоор буурсан байна.
 
МЭДЭЭГ БАЙРШУУЛСАН:
УУР АМЬСГАЛЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Ш. ЦАГААНЦООЖ